5 дэх өдөр, 2024-05-03, 3:50 PM
Welcome Хэрэглэгчид | RSS

Koreannure

[ Шинэ зурвас · Гишүүд · Хайх · RSS ]
Forum » Korean world » Korean pop » SNSD
SNSD
siwonestDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 3:48 PM | Message # 2206
Галзуу ганц гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 2153
Reputation: 0
Status: Оффлайн
hehe.. terig mina helsen ym jin barag l unen bhaa.. yr n mina oird orj irq bhin te.. orj irul hedulee boon medelel bln shdee... hehe...

 
kibumDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 4:17 PM | Message # 2207
Хал үзсэн гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 570
Reputation: 0
Status: Оффлайн
mm say unshij duuslaa jessi de thanks


 
cindDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 4:18 PM | Message # 2208
Олны танил гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 351
Reputation: 0
Status: Оффлайн
SNSD-n tuhai oruulj bgaa yum u bi bas oruulnaa
 
siwonestDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 4:22 PM | Message # 2209
Галзуу ганц гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 2153
Reputation: 0
Status: Оффлайн
tehh.. jessi ta hed min niiljad snsd-gee reklamdad bj dee. ahha...

 
kibumDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 4:24 PM | Message # 2210
Хал үзсэн гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 570
Reputation: 0
Status: Оффлайн
heheeheh ib ni neeree ter gee gdg duuug anh garj bhad ni air durt bsiishd


 
cindDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 4:39 PM | Message # 2211
Олны танил гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 351
Reputation: 0
Status: Оффлайн
Seo Ju-hyun nerniih ni utga ni Worthy Pearl
Maknae, Seororo hoch ni
: 168 cm.
46 kg.
(1991-06-28)
hamtlagtaa Lead Vocalist
Korean, English, Chinese, Japanese heltei
Speciality: Piano
beltgegdsen hugatsaani 6 jil 6sar
Daeyeong ahlah surguuli
Career: – 2005 uniformin model
2009 CF ‘Post Cereal‘ Sunny, Sooyoung
- 2010 CF ‘Clean and Clear’ Krystaltai
- 2010 Variety show MBC ‘We Got Married Jung Yong-hwatai
- 2010 Kim SooRo ost ‘It’s Okay Even If It Hurts’
Attachments: 0007690.jpg (59.2 Kb) · 2269864.jpg (67.3 Kb)
 
kibumDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 4:49 PM | Message # 2212
Хал үзсэн гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 570
Reputation: 0
Status: Оффлайн
kpop air udaan beltgegdene te (tmde ch air chanart um hiine)
getel MGL hdn duu gargaal od bolchdog happy happy happy neeh so



 
cindDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 4:58 PM | Message # 2213
Олны танил гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 351
Reputation: 0
Status: Оффлайн
Тайзны нэр: Taeyeon (태연)

Бүтэн нэр: Kim Taeyeon (김태연)

Төрсөн он сар өдөр: 1989 оны 3 сарын 9

Хамтлагт гүйцэтгэх үүрэг: ахлагч/Гол хоолой

Хэлэх дуртай үг:Харамсана гэж бодсон зүйлээ хэзээ ч битгий хий

Хоч: Umma, Ajumma, Kid Leader, Tete, MungTaeng (Dumb Taeyeon), Taeng, Byeon Taeng

Хэл: Солонгос, Англи, Хятад

Цусны бүлэг: О

Сургууль: Jeonju art high school

Хийх дуртай зүйл: Усанд сэлэх

Сонирхдог зүйл: Нүүр будалт, үнэртэй ус, хөгжим

Шашин: Христ

Бэлтгэгдсэн хугацаа: 4 жил 3 сар

Taeyeon ч бас яг л WGийн Sunye-тэй адил маш сайн ахлагч. Taeyeon маань маш гэгээлэг бодолтой учраас хар бараан зүйлсүүдэд маш их дургүй. Түүний дургүй зүйлсүүдээс дурдвал: ханиад, харанхуй, хулуу, давстай хоолонд дургүй
knurees copydov hehe happy

Added (2011-03-26, 4:57 PM)
---------------------------------------------
Түүний зан чанар:

-Нөхөрсөг

-Чалчаа

-Зөрүүд

-Ухаалаг

-Авьяаслаг

-Бүтээлч, санаачлагатай

-Өрсөлдөх чадвартай

-Өгөөмөр

Тэр цаг үргэлж л зөрүүдэлж өөрийнхөөрөө зүтгэж байдаг нь түүний нэг сул тал гэнэ шүү. Амархан буугаад өгчих юман дээр хүртэл шүүдээ. Бас тэрээр сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй нэг сул талтай.

Харин тэрний зуршлууд гэвэл: тэр ямар нэгэн чухал зүйлийн талаар бодож байхдаа үргэлж хацраа помбойлгодог(өөр тайлбарлачихаар үг олдсонгүй), бас тэр унтаж байхдаа ярьдаг төдийгүй бүр заримдаа унтаагаараа босоод явчихдаг гэнэ шүү. кк.

Түүний хувийн амьдралын тухай

Taeyeon гэдэг үгийг утгачилбал "Гайхалтай үзэсгэлэнгоо" гэсэн утгатай нэр юм байна. Taeyeon багадаа бүхий л зүйлдээ сайн байсан төдийгүй өөрийнхөө насны хүүхдүүдийг бодвол хамаагүй биеэ даасан охин байжээ.

Түүний ааыг нь: Kim Yunsae, ээжийг нь: Go Aeyeon, ахыг нь: Kim Taehyun гэдэг. Мөн Japanese spitz буюу Udon гэдэг нэртэй бяцхан гэрийн тэжээмэл амьтантай

Added (2011-03-26, 4:57 PM)
---------------------------------------------
Taeyeon-ы амжилтын гараа

Taeyeon-ы аав нь түүний талаар яихдаа: -"Би тэрнийг сайн дуулдгийг мэддэг байсан л даа. Гэхдээ түүнийг шалгаруулалтанд орохыг хүсч байгаагаа хэлэхэд маш их гайхсан" хэмээжээ.

Taeyeon дуулах авьяасаа аав, ээжээсээ өвлөж авсан гэдэг. Түүний аав нь хамтлагийн дуучин, ээж нь багадаа хүүхдийн дууны уралдаанд түрүүлж байжээ. Түүнийг урлагт аав нь хөтөлж оруулсан бөгөөд одоо ч тэр охиноо үргэлж дэмждэг.

Эцэг эх нь түүний талаар ярихдаа: -"Бид хэзээ ч хүүхдүүийнхээ хийсэн зүйлийг хориглодоггүй... Миний хүүхдүүд хэцүү зүйлийг сонгосон байсан ч үргэлж бид дэмжиж, урам өгөхийг хичээдэг. Тэд маань өөрсдөө сонгосон учраас л тэр шүүдээ. Магадгүй Taeyeon-ыг буруу зүйл хийхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн болохоор тэр байх. Тэр дууны шалгаруулалтанд орохыг хүсээд биднээс зөвшөөрөл асуухад бид гайхсан ч эсэргүүцээгүй ээ. Тэр зүгээр л шалгаруулалтанд орж өөрийгөө ямархуу хэмжээнд явж байгаагаа мэдэхийг хүссэн. Гэвч тэр одоо хөгжмийн урлагт аль хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн шүү дээ" хэмээн ярьсан байна.

Super Junior хамтлагийнхан Taeyeon-ыг сургуулилтын өрөөнд дуугаа давтаж байхыг нь хараад үнэхээр биширсэн. Тэр маш их чармайсаар 2004 онд SM-ээс 8дахь удаагаа зохион байгуулсан "Шилдэг залуу дуучин шалгаруулах тэмцээн"-д оржээ. Тэрээр энэхүү уралдаанд ялснаар түүний дуучин болох гараа эхлэсэн гэдэг.

Taeyeon-ы чадварлаг дуулалт нь яг л дуучин болохоор заяасан мэт байсан учраас SM-ийнхэн шавиа болгож авжээ. Түүнийг trainee-д бэлтгэгдэж байхад түүний авьяас чадварыг бүх хүн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, эцсийн эцэст SNSD-ийн ахлагч болоход нөлөөлсөн. Тийм багадаа хөгжмийн урлагт хөл тавин алдартай болсон охиноо эцэг эх нь ТВ-ээр үзээд маш их бахархдаг. Тэгсэн хэдий ч тэдний зүрх сэтгэлд үргэлж охиныгоо гэсэн санаа нь зовоостой. Учир нь түүний эцэг эх нь ч бас хөгжмийн урлагт байсан болохоор алдартай хүнийг үргэлж л худал цуу яриа дагадаг гэдгийг мэддэг учир нь охин нь тэр бүхэнд өртөх вий гэхээс санаа нь зовно. Тиймээс ч тэд охиноо ямар ч бэрхшээлийн өмнө бат зогсож чадахаар хүмүүжүүлжээ. Аав нь ч угаасаа охиноо тийм болгож хүмүүжүүлэхийг хүссэн. Taeyeon тэсвэр хатуужилтайгаар барахгүй, маш өрөвч, энэрэнгүй хүн болон өсчээ.

Түүний аав нь мөн ярихдаа: -"Би ирээдүйд бэлэн байна. Taeyeon бага наснаасаа олны танил болсон болохоор мэдээж энэ замыг сонгосон болохоор урагшаа л явах хэрэгтэй. Тэр ирээдүйд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Мэдээж тэр амьдралын бүхий л хугацаандаа амьдралыг өөрөө сурах болно. Түүний оролцсон радио шоунуудын сонсоод байхад тэр сонсогчиддоо үргэлж л хэрэгтэй зөвлөгөөг өгдөг. Бас хүмүүсээс түүхийг нь ч сонсдог. Хүн үргэлж л дэргэдэх хүнээсээ ямар нэгэн зүйлийг нь сурч байдаг. Би тэрэнд ямар нэгэн хүнтэй уулзвал юун түрүүнд тэр хүнийхээ сайн чанарыг нь, бас тэр хүнээс илүү их зүйлийг сурч авахыг хичээх хэрэгтэй гэж сургадаг" хэмээжээ.

Од болсон охиноо харах мэдээж ховор байдаг. Тиймээс тэр охиныхоо дэргэд үргэлж байж чаддаггүй ч фэнүүд нь ааваас нь дутахгүй Taeyeon-ыг хайрлаж, халамжилдаг болохоор аав нь баяртай байдаг гэсэн. Гэвч тэр охиноо хамгийн сайн дуучин болоход зүрх сэтгэлээрээ дэмжсээр байх болно.

Added (2011-03-26, 4:58 PM)
---------------------------------------------
Taeyeon-ы тухай сонирхолтой зүйлсүүд

- SNSD-ийн өөрийнх нь дуртай дуу: Merry-Go-Round

- Өмсөх дуртай унтлагын хувцас: Урт ханцуйтай

- Ирээдүйн найз залуугийх нь үсний стиль: Цэвэрхэн богино тайралттай

- Дуртай жимс: Жүрж, алим, гүзээлзгэнэ, улаан лооль

- Дуртай эрэгтэй уран бүтээлч: Kim Dongwan , Kang Dongwon, Yoon Kyesang

- Дуртай эмэгтэй уран бүтээлч: Han Ga-in, Kim Taehee

- Ирээдүйн зорилго: Сайн жүжигчин болох

- Дуртай тоо: 22

- Дуртай ундаа: Black Soya

- Дуртай амьтан: Гөлөг, муур, бар

- Дуртай ургамал: Кактус

- Дуртай улирал: Өвөл

- Дуртай хичээл: Шинжлэх ухаан, Англи хэл, Солонгос хэл(Hangul), биеийн тамир

- Очихыг хүсдэг орон: Япон, Англи, Америк

- Дуртай өнгө: Цайвар хөх, үзмэн ягаан

- Дуртай кино: Түүхэн

- Дуртай олон ангит кино: Японы олон ангит кинонууд

- Дуртай хүүхэлдэйн кино: Dragon Ball Z ккк

- Өрөөний хамтрагч: Sunny

- Сурагч байхдаа нэг өрөөнд байсан хамтрагч: Tiffany & Jang Ri In

- Хамтлагийнхаа арай ахмад гишүүдийн дунд яаг л maknae шиг харагддаг

- Taeyeon зүүн гараа бүр юу ч...бүр юу ч хийж чаддаггүй хэхэ

- Ямар ч зүйлийг хийхдээ зөвхөн баруун гараараа л хийдэг. Зүүн гараараа бүр юу ч хийж чаддаггүй

- Бүх гишүүд нь түүнийг хамтлагийнхаа хамгийн үзэсгэлэнтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг

- Тэр гэртээ очихоороо нутгийнхаа аялгаар ярьж эхэлдэг

- Тэр trainee-д бэлтгэгдэж байхдаа нэг удаа оргож байсан, учир нь тэр маш их ядарч, ачааллыг нь дааж чадахгүй байсан учраас

- Taeyeon ойрын хараа муутай учраас контакт линз зүүдэг

- Тэр хамтлагийнхаа 2дугаар сайн хоол хийдэг нь(Hyoyeon 1т нь)

- Тэр маш сайн зурдаг

- Тэр унтаж байхдаа дандаа Илүү! Илүү! гэж хэлэнгүүтээ маш чангаар инээдэг нь Yoona-д(Yoona, Taeyeon 2 нэг өрөөнд байсан) унтахад маш хэцүү байсан

- Тэр маш сайн нууц хадгалагч

- Taeyeon мэдэхгүй зүйлсээ үргэлж л Maknae Seohyun-аас асуудаг.(Seohyun бол тархи угаагч хэхэ)

- Тэр багадаа гэрийн даалгавраа заавал радио сонсонгоо хийдэг байжээ. Учир нь радиогоор ярьж буй зүйлс түүний амьдралтай их төстэй санагддаг байж.

- Тэр "Мөрөөдөл биелдэг юм" гэж хэлэх дуртай

- Мөн тэр DJ хийж эхэлсэн нь яг л мөрөөдөл нь биелж байгаа юм шиг санагддаг байсан

- Sunny, Sooyoung 2 түүнийг хамтлагийнхан дундаасаа хамгийн алдартай нь гэж дүгнэдэг

- Бүх хүн түүнийг хүчтэй, чадварлаг хоолойтой, мөн маш гоё бүжиглэдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг

- Түүнд илэн далангүй, хөгжилтэй залуус таалагддаг

- Түүнд Kang Dong Won таалагддаг. учир нь тэр түүнийг царайлаг бас ухаалаг гэж бодог

- Түүний аз жаргалтай мөч бол түүнийг унтаж байх мөч юм

- Тэр Япон, Англи, Америк руу очихыг хүсдэг

- Taeyeon час улаан өнгөтэй цэцгэнд дуртай

- Тэр нэг яриад эхэлчих л юм бол хэзээ ч яриагаа дуусдаггүй

- Заримдаа унтаж байхдаа нүдээ анидаггүй нь бусад гишүүдийг айлгадаг

- Түүнд Wonder Girls-оос Sunmi таалагддаг

- Fany(Tiffany) ихэнх хүмүүс Taeyeon-д дуртай гэж хэлдэг

- Taeyeon нэг удаа Sica-ийн хацар дээр нь үнссэн

- Taeyeon Fany-г заримдаа MiYong гэж дууддаг. Miyong гэдэг нь Fany-ийн солонгос нэр. Гэвч энэ нэр нь Fany-д яг л эртний эдлэлийн нэр шиг сонсогддог

- Taeyeon маань Fany-г буруу зүйл хийсэн үед үргэлж үглэдэг(энэ нь түүнийг Ajumma гэж дуудахын бас нэгэн шалтгаан болжээ хэхэ)

- Түүнийг ярьж байхад бүх гишүүд анхааралтай гэгч нь сонсдог

- Тэр уурлахаараа маш аймшигтай болдог

- Тэр урт үсэнд дургүй. Учир нь унтахад их ядаргаатай байдаг

- Тэр урт үстэй залууст дургүй

- Тэр бороо орж байхад салхи үлээхэд дуртай(нэг ёсондоо салхитай бороонд дуртай гэх юмуудаа)

- Түүнээс "Нөхөрлөл", "Хайр" 2ын аль нэгийг нь сонго гэвэл тэр "Нөхөрлөл"-ийг нь сонгоно

- Түүнд E-Mail байхгүй

- Завгүй байх нь түүнд таалагддаг

- Нэг удаа тэр хөргөгчиндөө гар утсаа хйигээд мартчихсан хэхэ

- Taeyeon унтаагаараа гэрээсээ гараад цахилгаан шатаар явчихаад буцаад унтаагаараа гэртээ ороод ирдэг гэнэ. гэвч тэр мэдээж унтаж байсан болохоор юу ч санадаггүй

- BoA түүнийг дуучин болоход их нөлөөлсөн

- Цаг агаар хуурай байвар Taeyeon-ы арьс ч бас маш их хуурайшдаг

- Тэр ахтайгаа маш адилхан(нэг айлын хүүхдүүд юм чинь аргагүй шүү дээ)

- Тэр махтай хоол идэж байхдаа үргэлж жимстэй хольж иддэг

 
cindDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 5:01 PM | Message # 2214
Олны танил гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 351
Reputation: 0
Status: Оффлайн
SM entertainment-н харьяанд байх 9 гишүүний бүрэлдэхүүнтэй SNSD хамтлаг анх 2007 оны 6 сард Into the new world дуугаараа дебүтээ хийж байсан юм. Харин тэд өдгөө солонгос төдийгүй ази даяар алдартай гаргасан дуу болгон нь хит болж чаддаг шилдэг охидын хамтлаг болжээ.

2005 онд SM entertainment Super junior нэртэй 13 гишүүний бүрэлдэхүүнтэй boy band байгуулан амжилтанд хүрсэнээр тэд бас ийм олон гишүүнтэй охидын хамтлаг ч байж болох юм гэж үзсэн байна. Тэгээд 11 гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлаг байгуулхаар шийджээ
SM entertainment-н харьяанд байх 9 гишүүний бүрэлдэхүүнтэй SNSD хамтлаг анх 2007 оны 6 сард Into the new world дуугаараа дебүтээ хийж байсан юм. Харин тэд өдгөө солонгос төдийгүй ази даяар алдартай гаргасан дуу болгон нь хит болж чаддаг шилдэг охидын хамтлаг болжээ.

2005 онд SM entertainment Super junior нэртэй 13 гишүүний бүрэлдэхүүнтэй boy band байгуулан амжилтанд хүрсэнээр тэд бас ийм олон гишүүнтэй охидын хамтлаг ч байж болох юм гэж үзсэн байна. Тэгээд 11 гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлаг байгуулхаар шийджээ
Гишүүд: Seo Hyun-jin, Park So-yeon, Jessica Jung, Kim Hyo-y ri, Choi Soo-young, Stella Kim, Im Yoon-a, Jang Ha-jin, Seo Ju-hyun, Lee Hwan-hee

Гэвч SM н удирдлагууд Seo Hyun-jin, Lee Hwan-hee нарыг дахин бэлтгэл хийх шаардлагатай гэж үзэн хамтлагаас нь гаргаж Kim Tae-yeon, Stephanie Hwang нарыг хамтлагт авсанаар хамтлагын бүрэлдэхүүн 3дах удаагаа солигдлоо.
Гишүүд: Park So-yeon, Kim Tae-yeon, Jessica Jung, Stephanie Hwang, Kim Hyo-yeon, Kwon Yu-ri, Choi Soo-young, Stella Kim, Im Yoon-a, Jang Ha-jin, Seo Ju-hyun

Энэ үеэс эхлэн тэд солонгос дуу хөгжим сонирхогчдын хараанд өртөн тэднийг super junior хамтлагын эмэгтэй хувилбар Super girls гэх болсон юм. Тэд бараг энэ бүрэлдэхүүнээрээ дэбүтээ хийхээр болон зураг нь хүртэл интернэтэт цацагдаж эхлээд байтал дахиад л хамтлаг дотор халаа сэлгээ явагдан Stella Kim, Jang Ha-jin нар хамтлагаасаа гаран Lee Soon-Kyu, Lee Hwan-hee, Heo Chan-mi нар хамтлагт орсоноор тэд 12лаа боллоо.

Гишүүд: Park So-yeon, Kim Tae-yeon, Jessica Jung, Lee Soon-kyu, Stephanie Hwang, Kim Hyo-yeon, Kwon Yu-ri, Choi Soo-young, Im Yoon-a, Seo Ju-hyun, Lee Hwan-hee, Heo Chan-mi

Гэвч уг хамтлаг өмнөх бүрэлдэхүүний адил удсангүй дахин солигдож Park So-yeon, Lee Hwan-hee, Heo Chan-mi нар хамтлагаасаа гарсанаар хамтлаг 9 хүний бүрэлдэхүүнтэй үлдсэн юм. Гэхдээ энэ сэлгээ тэдний хувьд сүүлийн сэлгээ болж уг 9 гишүүн нь 2007 онд анх удаа тайзан дээр гарсан юм.
Snsd гэх нэр нь охидын эрин гэсэн утгатай бөгөөд фэнүүд нь тэднийг girls generation гэсэн нэрээр нь бас сайн мэднэ.

уг нэрийг 1989 онд lee seung chul дуулж байсан охидын үе гэсэн дуунаас сэдэвлэсэн бөгөөд тэд уг дууг нь ч гэсэн дахин сэргээж дуулсан нь асар их амжилтанд хүрсэн юм. Тэдний албан ёсны фэн клубыг "소원" "S♥NE" бөгөөд энэ нь хүсэл гэсэн утгатай юм.


1989 оны 03 сарын 09 –нд төрсөн. Аав, ээж, ахын хамт амьдардаг. Тэрээр дуулж бүжиглэхээс гадна радио нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг бөгөөд хамтлагынхан дундаа соло дуунуудаараа тэр дундаа киноны саундтракуудыг дуулдагаараа алдартай юм. Чөлөөт цагаараа аавынхаа нүдний шилний газар модел хийдэг тэрээ SM enetertainment-д бэлтгэл хийдэг байхдаа хүнд хүчир бэлтгэл сургуулилтаас шанртан нэг биш удаа байрнаасаа оргож байсан гэнэ. Бага байхдаа тооны багш болохыг хүсдэг байсан TaeYeon одоог болтол унтаж байхдаа ярьдаг муу зуршлаасаа салж чадахгүй байгаа гэнэ.

Attachments: 0894994.jpg (60.9 Kb)
 
cindDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 5:02 PM | Message # 2215
Олны танил гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 351
Reputation: 0
Status: Оффлайн

1989 оны 04 сарын 18-нд Америкын нэгдсэн улсын санфранциско хотод төрсөн бөгөөд 2000 онд SM entertainment-н америк дахь шалгаруулалтаас шалгараад 7жил 6 сар бэлтгэл хийсний эцэст анх тайзан дээр гарсан юм. Түүний дүү Krystal нь мөн SM entertainment-с гаргасан F(X) /flower x/ нэртэй охидын хамтлагийн гишүүн юм. Тэрээр ахлах сургуульд байхдаа хөл бөмбөгийн багт байсан бөгөөд дуучин болохоосоо өмнө загвар өмсөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр идсэнээс унтахыг илүүд үздэг бөгөөд түүнийг унтамхай гэж хамтлагийнхан нь шоолоход ууралсандаа уйлчихдаг байжээ.
Attachments: 3111313.jpg (97.1 Kb)
 
cindDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 5:07 PM | Message # 2216
Олны танил гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 351
Reputation: 0
Status: Оффлайн
$IMAGE1$
1989 оны 05 сарын 15-нд солонгост төрсөн боловч бага насаа Кувэтэд өнгөрүүлжээ. Гэвч кувэтэд дайн гарснаар гэр бүлийн хамт нутаг буцан 1998 онд SM entertainment-д орсон юм. Тэрээр SNSD орохоосоо өмнө Sugar нэртэй охидын хамтлагийн гишүүн байсан боловч уг хамтлагийнхантайгаа тайзан дээр нэгч удаа гарч байгаагүй ажээ. Түүний нагац ах нь SM entertainment-н захирал Lee song man бөгөөд түүнийг ахынхаа хүчинд SNSD хамтлагт орсон гэж үздэг хүмүүс олон байдаг.

Tiffany
1989 оны 08 сарын 01-нд төрсөн. Аав ээж ахын хамт амьдардаг. Тэрээр хамтлагынхан дундаа алдааны мастер бөгөөд тайзан дээр алдаа гаргах юмуу эвгүй байдалд орох болгондоо камерын дуранд өртчихдөг гэнэ. Tiffany зөвхөн дуулж бүжиглээд зогсохгүй лимбэ тоглох авъяастай гэнэ

1990 оны 03 сарын 30нд төрсөн Im Yoona дуулхаас гадна бүжиглах, жүжиглэх авъяастай юм. Өнгөрсөн жил тэрээр Cinderella man кинон тоглон оны шилдэг шинэ жүжигчин шагналыг авсан юм. Тэр хэдий туранхай ч гэсэн хамтлагынхан дундаа хамгийн хүчтэй нь бас их иддэгээрээ 2-т орох хүн гэнэ. Түүнтэй холбоотой сонин сайхан гэвэл тэрээр нэг хэсэг 2pm хамтлагын Taecyeon-той болздог гэсэн яриа гарч байсан боловч тэдний аль аль нь энэ яриаг үгүйсгэж байсан юм.
Attachments: 9838608.jpg (42.0 Kb) · 3766279.jpg (106.9 Kb)
 
cindDate: Хагассайн өдөр, 2011-03-26, 5:11 PM | Message # 2217
Олны танил гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 351
Reputation: 0
Status: Оффлайн

1989 оны 12 сарын 05 нд тэрээр 2 хүүхэдтэй айлын бага нь болж төржээ. Дээрээ нэг ахтай бөгөөд SNSD-д орон тайзан дээр гартлаа 5 жил 11 сар бэлтгэл хйижээ. Тэрээр 2008 онд нынгак ахлах сургуулийг төгсөн чүн а их сургуульд орсон бөгөөд энэ сургуульд бас хамтлагынх нь гишүүн Sooyoung, бас Big bang-н Seungri сурдаг юм байна. Тэрээр зөвхөн дуулаад зогсохгүй хэд хэдэн Клипэнд тоглон дуулахаас гадна жүжиглэх авъяастай гэдгээ батлаад байгаа юм. Yuri хийл тоглож чадах бөгөөд Micky mouse-д үнэхээр дуртай гэнэ.
$IMAGE2$
Тэрээр 1989 оны 09 сарын 22-нд төрсөн бөгөөд хамтлагынхан дундаа хамгийн сайн бүжигчин гэдгээрээ алдартай. Нэг хэсэг хятадад амьдарч байсан ба дуулж бүжиглэхээс гадна хятадаар сайн ярьдаг юм байна. Хамтлагынхан дундаа хамгийн удаа буюу 7 жил бэлтгэл хийсэн. Тэрээр хятадаас нутагтаа ирээд удаагүй SNSD-д орсон бөгөөд хамтлагынх нь гишүүн Sooyoung түүнийг пиона гүнж гэж дууддаг байсан гэнэ. Харин тэр Пиона гэж хэн байдгийг мэдсэнгүй. Гэхдээ намайг гүнж гэж дуудаж байна гээд их баярладаг байсан гэнэ. Харин удалгүй тэр Пиона гэж хэн болохыг мэдээд боож үхтлээ уурласан гэнэ.

1990 оны 2 сарын 10 нд төрсөн Sooyoung дуулж бүжиглэхээс гадна загвар өмсөх, жүжиглэх, радио телевизийн нэвтрүүлэгч хийдэг гэнэ. 2000 онд SM-н шалгаруулалтанд орж тэнцсэн бөгөөд 2002 онд япон солонгосын хамтарсан шалгаруулалтанд орон тэнцэж ROUTE 0 нэртэй хамтлагт нь орж байсан юм байна. Тэрээр хамтлагынхан дундаа хүнээр хамгийн их шоглоом хийдэг нь гэнэ.

1991 оны 06 сарын 28-нд төрсөн тэрээр хамтлагынхан дундаа насаар хамгийн бага нь. Бас айлын ганц охин. Тэрээр энэ жил дэёнг охидын ахлах сургуулийг төгссөн бөгөөд Донгук их сургуулийн жүжигчны ангид ороод байгаа юм байна. Тэрээр хамтлагынхан дундаа хамгийн зарчимч нь бөгөөд өглөө 7 цагт босон ном уншдаг гэнэ. Түүний энэ зарчимч байдлаас заримдаа хамтлагынхан нь залхдаг бөгөөд бас түүнийг усанд орохдоо гарч ирхээ мэддэггүй гэж гомдоллог гэнэ. Тэрээр мөн зөвхөн дуулж бүжиглээд зогсохгүй төгөлдөр хуур, хийл тоглох авъяастай юм байна. Өмнө нь нэг ч найз залуугүй байсан ба харин ээн оны 3 сараас эхлээд We got married-д CNBLUE хамтлагын Younghwa-тай хос болон орж байсан
Attachments: 9212362.jpg (64.1 Kb) · 2455480.jpg (33.6 Kb) · 0436817.jpg (56.6 Kb)
 
siwonestDate: 5 дэх өдөр, 2011-04-01, 5:33 PM | Message # 2218
Галзуу ганц гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 2153
Reputation: 0
Status: Оффлайн
kk... yar ih ym bichee vee...



Message edited by siwonest - 5 дэх өдөр, 2011-04-01, 5:36 PM
 
kibumDate: 5 дэх өдөр, 2011-04-01, 5:36 PM | Message # 2219
Хал үзсэн гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 570
Reputation: 0
Status: Оффлайн
eniig chin forum evderhees umnu oruultsn bsiish de haraagui umu? happy happy


 
siwonestDate: 5 дэх өдөр, 2011-04-01, 5:47 PM | Message # 2220
Галзуу ганц гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 2153
Reputation: 0
Status: Оффлайн
hehe.. haragushd... en yg forum evderhed bichigdsen bhaa... ib n sandrad yun terig harah mantai bljam jin....

 
Forum » Korean world » Korean pop » SNSD
Search: