4 дэх өдөр, 2024-04-18, 3:41 AM
Welcome Хэрэглэгчид | RSS

Koreannure

[ Шинэ зурвас · Гишүүд · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum » Korean world » Fanfiction » Сүүлчийн бүжиг
Сүүлчийн бүжиг
angel666mnDate: 2 дэх өдөр, 2010-06-29, 8:10 AM | Message # 1
Жирийн нэг
Group: Админ
Messages: 52
Reputation: 0
Status: Оффлайн
Шөнийн харанхуйг эртлэн хөөх гэсэн мэт гэрэлт наран өөрийнхөө цацрагыг харамгүй түгээж,хорвоо дэлхийд 1н шинэ өдөр айсуй.шинэхэн өглөөний нарантай уралдан гэртээ орж ирсэн hyori гутал хувцасаа ч тайлах сөхөөгүй шууд л орон дээрээ унаад өгөв.шөнөжин club дотор байсан болохоор дотор нь бачимдаж,архи пиво тамхины үнэр холилдон цамцанд нь шингэсэн нь бүүр ч толгойг нь өвтгөн хурдхан шиг усанд орохын түүс болж байв.усанд ороод гарж ирээд шалавхан шиг өглөөний хоолоо бэлдлээ.шөнөжингөө найзуудтайгаа дарвисан бололтой ээжийнх нь царай сааралтсан нь төрсөн охинтойгоо ч үг солих чадалгүй байгааг нь илтгэнэ.долоо хоног өрөөндөө ногоорсон ах нь арайхийж өрөөнөөсөө толгойгоо цухуйлгав.хоолны үеэр ах нь худлаа инээмсэглэн их л долигоносон байдлаар

-надаа гадагшаагаа гарах яаралтай хэрэг байна 200 мянгыг түр өгчих гэхэд

-надаа тийм их мөнгө байхкүе.байснаараа хоол хүнс авчихсан гэв.ахийнхаа мөнгө нэхсэн үед хурдхан шиг холдоод явчих нь аминд өлзийтэйг hyori сайн мэдэх тул цүнхээ шүүрэн авч хаалгаар гарах гэтэл дэндүү хожимдчихож.Ахынх нь нөгөө сайхан инээмсэглэл нь хормын төдийд л уур хилэнгээр солигдож,цүнхийг нь газар ппидхийтэл шидээд,

-шөнөжин баранд наргиж цэнгээд ухаан мэдрэлээ хүртэл алдчихсан байх шив.гэрийнхнийгээ юу идэж яаж амьдар гэж чи ингэж тансаглаж явдий гээд hyori г алгадаад хаяв.нус нүлимстайгаа хутгалдсан hyor арайхийн биеэ бариж

-б...ии энэ гэрийг авж явхийн тулд л тэнд бүх л шөнийг өнгөрөөдөг.таны өрийг дарахын тулд,ээжийн архины мөнгийг олохын тулд би тэнд шөнийг өнгөрүүлдөг,би тийм аймшигтай нүгэл үйлдчихсэн хэрэгүү гэж үйлсан хэвээрээ гэрээсээ гарлаа.

Тэдний сургууль гэр 2ийнх нь хооронд бараг 2 цаг явдаг болохоор энэ хэсэгхэн хугацаанд

Hyori юу ч бодохгүй амьдралд нь тохиолдож буй зүйлсээс түр ч болов холдож чаддаг байв.сургууль хүртэлх хугацаанд арын суудал түр ч атугай нүднийхээ хорыг гаргаж аваад бостол толгой нь манараад эгээтэй л уначихсангүй.хажууд нь сууж явсан эмээ “ишш чааваас хар залуугаараа гадуур тэнэд буруу замд орчих ч гэж дээ.сургуулийн дүрэмт хувцас өмссөн юм байж архи ууна гэнээ өөрийнхөө ач байсан бол арьсыг нь хуулаад хаякү юу”гэсэн харцаар түүнийг хяламхийн харахад

Hyori өөдөөс нь ёжтой гэгч нь инээмсэглээд найгасан чигээрээ автууснаас буув.хэн нэг хүн тэрэнтэй 1ч үг солиогүй байж өөрт нь дүгнэлт хийхэд тэр хамгаас дургүй. Сургууль дээрээ ирэхэд crew ийнх нь гишүүд түүнийг хүлээн байж ядан байв.хамгийн түрүүнд угийн галзуу дээрээс нь сэтгэл нь хөдлөөд бүүр ч галзуу болчихсон dara хамгйин түрүүнд түүнийг олж харан өөдөөс нь тосож аван хөөрхөн 2нүдээ бүлтэгнүүлж ирээд

-чи ч ёстой өчигдөр үзүүлээд өглөө шүү,battle болохоос өмнө том том дуугараад байсан тэр ахлагч нь лав чамтай тулсныхаа дараа өмдөндөө дусаасан гэхэд мөриицсөн ч болно шүү гээд hyori гийн дээрээс дараад авав kkkk

-.dara ..dara л даа би амьсгалж чадахгүйнээ.одоо болноо xexe.би тийм сүртэй бүжиглээгүй штээ.угаасаа өмнө нь тэдний crew-ийнхэн geun suk ийг дээрэлхэж байсан болохор хариуг нь авсан төдий

-битгий даруухан царайлаад бай .чи угаасаа шилдэг нь штээ энийг чинь хүн болгон хүлээн зөвшөөрдөг .аа бас тэр хийрхүү амьтдын ханды нь хага дарж өгсөнд баярласий шүү найз минь гэж geun suk инээмсэглэв.

-заза,наад хүн чинь магтаалд булуулаад уйлах нь байна шүү.орой бүгдээрээ hyori гоо зад дайлцгаая .одоо харин бүгдээрээ хичээл рүүгээ алхаад мааарш гэж T.O.P тушаав.энэ өгүүллэгээ цааш нь үргэлжлүүлэхийн тулд зохиолынхоо гол баатруудыг танилцуулая.

Hyori:түүнийг бага байхад аавынх нь компани дампуурч,үүндээ гутарсан аав нь амиа хорложээ.ээж нь гүн шоконд орж удалгүй архинд орж ах нь гудажны танхай эр болсон юм.үлгэрийн гүнжийн амьдрал нь 1л өдөр тамын тогоо болон хувирсанд тэр бяцхан охинд ямар хэцүү байсныг төсөөлөхөд ч бэрх.энэ аймшгийн амьдралд нь гэрэл гэгээ, амьсгалах агаар нь болж өгдөг ганц зүйл бол бүжиг.магадгүй энэ зүйл байдаг болоод л тэр амьдралын энэ хүнд даваануудыг даван туулж байгаа биз.

[/size]

Added (2010-06-28, 7:16 PM)
---------------------------------------------
Dara:аав ээж нь гадаадад амьдарцгаадаг баян айлын эрх охин.солонгост ганцаархнаа амьдардаг болохоор show дахийг бол үзүүлж өгнө.үргэлж л өөрийнхөөрөө зүтгэдэг ч hyori гийн үгэнд бол дуулгавартай ордог нь түүнд тал зассандаа ч биш харин энэ дэлхий дээр цор ганц түүнд үнэнийг хэлдэг хүн болохоор л тэр.өмнөх найз нар нь бүгд л түүний үгийг дагаж,долигонодог байсан бол hyori түүнд шууд л дутагдлыг хэлчихдэгт эхэндээ дургүй байсан ч сүүлдээ энэ зан нь таалагдаж салшгүй найзууд болж хувиржээ.түүний хувьд хамгийн эрхэм хүн нь мөнгө ажил 2оос өөр юмыг анзаардаггүй аав ээж 2 оос нь илүү үргэлж дэргэд нь байж нөмөр нөөлөг болдог hyori билээ

Jang geun seuk: сургуулийн хамгийн hottest охидийн зүрхийг уярааж явдаг энэ залууг дотроо ямар ичимхий ноомой хүн гэдгий нь тэр 3 аас өөр хэн ч мэдкүү.сонссон ч тэр яриаг зохиосон хүнийг түүнд атаархагчдын л 1 гэж ойлгоно.анх энэ сургуульд шилжин ирэхэд найз нөхөдгүй доожоо царайлсан түүнийг сургууль даяар шоолж байхад ганц top түүнтэй л анх найзалжээ.удалгүй hyori daraтай танилцаж тэд нарын 1хэсэг болсон юм.гэрээсээ ч толгойгоо цухуйлгадаггүй номын хөвгүүнийг тэд жинхэнэ b-boy болгож нөхөрлөл гэдэг зүйлийн жинхэнэ мөн чанарыг ойлгуулж өгчээ.geun suk dara г анх харсан цагаасаа л түүнд дурласан.гэвч ичимхий бүрэг зангаасаа болж одоо болтол хэлж чадалгүй дэмий л өөр банди нартай зугаацаж явхыг нь харж зогсоно.

T.O.P:дандүү нууцлаг нэгэн.хэн ч түүний юу бодож байгааг нь үл гадарлана.сэтгэлийн хөдөлгөөнөө барагтай бол гаргадаггүй.hyori той бараг л ижилхэн амьдралтай болохоор хэнээс ч илүү түүнийг ойлгоно.hyori г бараг ухаан орсон цагаас нь хойш мэддэг болохоор түүний сайн найз мөн хайртай бүсгүй нь.хэзээ нэг цагт түүнийг жаргалтай амьдруулж хүрэлцэхүйц мөнгө цуглуулаад түүндээ сэтгэлээ нээн хамтдаа амьдарцгаана гэж дандаа л мөрөөддөг.гэвч hyori түүнийг хэзээ ч эр хүн талаас нь харж байсан удаа байхгүй.
Анги дотор хичээллэж буй 40 н хүүхдээс тэр 4 л гоц ялгарна.hyori ширээн дээрээ хөлөө тавиад хээв нэг хурхиран унтана,dara комик уншин баясан сууж байхад хажуу талын ширээн дээр ipod сонсож байгаа geun suk ийг ангийн бүх л охид нүдээ унагачих шахам цоо ширтэцгээнэ.харин top л багшийн ярьж буй зүйлийг үг газар гээлгүй идэвхийлэн бичиж хичээлд хамгийн идэвхтэй оролцоно

Завсардах бараг дөхөж байхад hyori ийн хурхирах дуу багшийнх нь тэсвэрийг алдагдуулан

Lee hyo ri самбарт гэж бараг цонхны шил хагалчих шахам анги дүүрэн хашгирав.

-багшаа 1 т би дүлий биш 2т та дандаа ингэж хашгираад байвал зүрхэнд чинь муу штээ гэж инээмсэглээд hyori самбарт бичсэн тоог нь ядах юмгүй бодоод харин ч багшийнхаа самбарт алдаж бичсэн томёог нь засаж өгөв.

-багшаа би эргээд унтаж болно биз дээ,та дараа намайг самбарт дуудах бол сүүлчийн цаг дээр дуудаж бай эхний цаг дээр дуудаад хайран нойрноос сэрээгээд хаячхий гээд хэнэг ч үгүй ангиас гарч одов.

-хөөе хөөөөш lee hyo ri гуай наанаа зогсооч хөөөөөөөөөөөөөш.чамайг ийм гайхалтай сурдаггүй байсан бол чам шиг ийм нийгмийн хог шаарыг сургуулиас аа дуртайяа хөөхсөн гэж амандаа бувтнасаар багш нь үлдэв.хичээлийн дараа хүүхдүүд ихэнхи нь гэр гэртээ харьцгааж байхад нөгөө 4 сургуулийнхаа хонгилд байх бэлтгэлийн байрандаа маргааш болох battle д бэлдэн амрах завгүй хичээлэлцгээнэ.хэрвээ энэ battle д ялчих юм бол 4 сая хармаанд нь сув сул орж ирэхээр байлаа.

Тэдний сургуулийн замын эсрэг талд Сөүлийн урлагийн их сургууль байрладаг.энэ сургууль бол солонгос улсын хамгийн дээд зэрэглэлийн хөгжимчид ,бүжигчидийг үеийн үед бэлтгэсээр ирсэнээрээ улсдаа төдийгүй дэлхийд алдартай.тийм болохоороо ч тэрүү сурагчид нь зөвхөн өөрсдийгөө шилдэгт тооцоцгоон дэндүү бардам байцгаадаг байх.бусад урлагийн сургуулийнхныг нүднийхээ булангаар ч тоож хардаг ч үгүй.Шөнийн 8 цаг хэдийн өнгөрч буй ч энэ сургуулийнхны хувьд хичээлийн өдөр дуусах яагаа ч үгүй.Төгөлдөр хуурын намуухан аянд балетийн ангийнхан өдөр тутмын бэлтгэлээ хийж буй нь тодхон харагдана.jay гийн хувьд өнөөдөр үнэхээр галзуурмаар өдөр байв.Ямар ч хөдөлгөөнийг хэдхэн цагийн дотор төгс хийгээд сурчихдаг түүнийг өнөөдөр багш нь бүхэл бүтэн 12 цаг танхим дотор уяж ,юу болохгүй байгааг нь хэлэхгүй хирнээ дахин дахин бүжиглүүлсээр л байв
Jay,jay... ‘’би чиний нүднээс юу ч олж харахгүй байна.хөдөлгөөнүүд чинь сайн биш гайхамшигтай байх ёстой нүдэнд чинь бүжиглэх хүсэл эрмэлзэл алга’’ гэх багшийнх нь үг jay гийн дотрыг үнэхээр бачууруулаад хаячихав .хичээлийн дараа ганцааранг нь үлдээж байгаад хэлсэн үг нь бүүр ч доор байсан юм

Added (2010-06-28, 7:17 PM)
---------------------------------------------
-чи өнөөдөр өөрийгөө яагаад ингэж дахин дахин бүжиглэсэн гэж бодож байна?би чамайг сайн бүжигчин гэдгийг мэднэ.магадгүй энэ сургуулийн хамгийн тэргүүн зэргийнх нь.гэхдээ хүү минь 1 зүйлийг сайн санаж яв.чиний бие махбодь гайхалтай хөдөлж байлаа ч сэтгэл чинь энэ зүйл рүү тэмүүлэхгүй бол чи зүгээр л түлхүүрийг нь эргүүлчихсэн амьд хүүхэлдэй болох болно.Чи энэ зүйлийг зүрх сэтгэлээрээ мэдрэх хэрэгтэй.чи өнөөдөр зөвхөн биеэ л хөдөлгөсөн,тийм болохоор би чамайг жаахан ч болов сэтгэлээ бүжгэндээ зориулахыг чинь харахыг хүссэн юм.Гэвч чи миний урмыг хугаллаа.Энэ бүх багшийнх нь урам хугалсан үгнүүд jay гийн хувьд амьдралдаа анх удаа сонссон зэмлэлийн үгнүүд байв..анх энэ сургуульд орсноосоо хойш л хамгийн шилдэг нь байж,бүх л хүмүүст магтуулж ирсан түүнд эдгээр үгсүүд ямар хүндээр туссан нь ойлгомжтой биз.
-новш гэж би юун дээр нь алдаа гаргачихсан юм бэ?сэтгэл зүрх гэнэ үү ?Би ийм хөгийн зүйлийг анх удаа л сонсжийн.анхнаасаа би энэ сургуульд орох ямар ч хүсэлүй байсан.Зураач болох мөрөөдлийг минь хөсөр хаяж оронд нь ээж минь өөрийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлийнхөө үргэлжлэлийг намайг болгосон.би чадах чинээгээрээ хичээж энэ амжилтанд хүрсэн.гэвч би энэ бүжиг гэдэг утгагүй зүйлийг үзэн яддаг.хүн хэзээ ч үзэн яддаг зүйлдээ сэтгэлээ зориулж чадахгүй нь мэдээж шүү дээ fuck ...би тэгээд яах ёстой юм бэ?эдгээр олон асуултын хариу jayгийн толгойг үнэхээр өвтгөж түр ч болов агаар амьсгалий гэж шийдээд машинаа орхин замын эсрэг талын сургуулын зүг алхав.

Added (2010-06-28, 7:25 PM)
---------------------------------------------
Хотын захын дүүрэг болоод ч тэр үү гэгээ тасрав уу гүү юу энэ хавийн хөл хөдөлгөөн татарчихна.угийн нам гүм байдалд дуртай jay д энэ орчин үнэхээр таалагддаг,ээжтэйгээ ам мурийх ч юм уу хэцүү асуудлууд тулгарах юм бол энэ хавийн гудамжаар хэдэн цаг алхахад л сэтгэл нь аяандаа тайвширчихдаг байв.Гэтэл энэ сайхан нам гүм байдлыг нь хаанаас юм дуугарч байгаа нүсэр tranceийн чимээ эвдээд хаячихав.

-Новш гэж намайг тайван байлгаад өгчих арга алга уу ?хэмээн jay бухимдсаар дуугаа аяархан болгоодхооч гэж загнахаар эсрэг талын сургуулийн зүг гэлдрэв.

-хаашаа янзын сургууль гэхээрээ хүүхдүүд нь шөнийн 9 цаг болж байхад сургууль дээрээ шоудаад байж байдаг байнаа гэж дотроо бодов.сургуулийн хонгилиос тэр айхтар нүсэр чимээ гарч байв. хонгил болоод ч тэр үү зөвхөн тал цонх нь л ил гарсан байх бөгөөд дуу чимээ нь л их болохоос нэг их хүний дуу шуугиан сонсогдохгүй байлаа.jay хирэндээ л хоолойгоо шахаад тэр жижигхэн цонхны хэсгээр толгойгоо шургуултал харсан зүйлдээ итгэж ч чадсангүй.цонх нь хэдий жижигхэн ч гэлээ гэрэлтүүлэг сайтай болохоор доторх нь зүйл нь гарын алган дээр тавьсан мэт сайн харагдаж байв.4 талдаа том толь зоосон байх бөгөөд 2 том өсгөгчөөс ондоо эд хогшил бараг байхгүй харагдана,тэр хонгилыг хамгийн их чимж өгсөн зүйл нь ханыг нь дагуулж энд тэндгүй зурсан графити зураг байв. өөрийнх нь бэлтгэл хийдэг байртай харьцуулашгүй ч гэлээ нэг л дотно ө

сгөчнийх нь хажуу талд өндөр, нүдэнд хүйтэн залуу laptop- он дээрээ 1 зүйлийг махран оролдож тэрний бараг хөл доор нь шахам ,өвөрмөц хувцаслаж үсээ дээрээ инээдтэй боочихсон охин, горзойсон урт биетэй мөртлөө шүдний чигчлүүр шиг туранхай залуу 2 хөлөө жийгээд шүлсээ гоожуулан мэдрэлгүй юм шиг унтацгаана.харин яг өөдөөс нь харан бүжиглэж байгаа охиныг хараад jay гийн хамаг биеэр нь 1000 вольтийн тог гүйчих шиг л болоод явчихав. .хэдий өөрийнх нь хамгийн дургүй бүжиг болох hip hop krump бүжиглэж байсан ч тэр охины хөдөлгөөн яг л үлгэрийн дагиных шиг цаанаа л нэг ихэмсэг ,өөрийнх нь сургуулйин хүүхдүүдийн яаж ч хичээгээд хийж чаддаггүй хөдөлгөөнүүдийг юу ч болоогүй юм шиг хөнгөхөн хийх нь үнэхээр биширмээр.хайш яайш боосон үснийх нь тал нь сул асгарчихсан нь нүдний нь өмнө садаа болох авч царай нь тэр чигээрээ л гэрэлтэн харагдана.эмэгтэй хүн өөрийгөө ямар гайхалтай харагдаж буйгаа мэдрээгүй байхдаа бүүр ч үзэсгэлэнтэй харагддаг гэж бодтол ....гэнэт

-хөөөөөөөөш!муу гаж донтон минь наад цонхоороо үхсэнээ хараад байгаан?хар шөнө үлийгээ хийж наанаа байгаа бэ?гэх hyori гийн орилох дуунаар шүлсээ гоожуулаад унтаж байсан geun suk, dara сэрж юу болоод байгааг ойлгож ядан hyori гийн зүг гайхсан байртай харав.jay hyori г хашгирахад dara,geunsuk 2 оос ч илүү сандарч , анх ирэхдээ хэлэх гэж байсан үгээ ч таг мартаж бие нь бүүр ч илүү салгалаад

-Нөгөө юу л даа .энэ хавиар өнгөрч байсан чинь хөгжим чинь арай чанга сонсогдоод тэгээ л нөгөө...аяархан болгоод өгчиж болох уу гэж хэлэх л...

-хөөш хүн гуай хөгжим чанга санагдаад байвал шууд л хэлчихнэ биз.наад жижкэн цонхныхоо өмнө тухтай гэгч нь сууж аваад ганц найзыг минь нүдээрээ нүцгэлэх шахан харж байгааг чинь юу гэж ойлгохий ,муу гаж донтон гэж dara яриаг нь тасдаад оров.

-чамайг эндээс минутын дараа холдохыг хүлээх үү? Эсвэл бид 2 наанаас чинь чирээд босгож өгхиймүү гэж top хажуунаас нь нэмэрлээд авав.

Added (2010-06-28, 7:26 PM)
---------------------------------------------
Хэрэггүй ээ би өөрөө босоод явчиж чадна гэж аяархан хэлээд jay тэндээс холдов.

Dara:ямар гээчийн өвчтэй амьтан бэ? хүн яг сайхан lee minho той үнсэлцэхийн даваан дээр сэрээгээд хаячхий

Geun suk:Dara чи өдөр болгон л өөр өөр жүжигчинтэй үнсэлцдэг биз дээ.өчигдөр бас л jung il woo тай болзоонд явжийна гэж зүүдлээ биз дээ яршигтай гэдэг нь

Dara:засссс миний зүүд чамд ямар яршиг удчаав айн.чи яасан өөрөө сайхан хүүхэн зүүдэлдэггүй болохоор надаа атаархаад байгаа царай чинь юмуу ханн.

Top:ёоооё наад цэцэрлэгийн х үүхдийн хэрүүлээ өнөөдөр л түр боличооч дээ.маргааш ямар тэмцээнтэй гэдгээ заавал хэлүүлэх гээд байгаамуу 2оо

Hyori:заза өнөөдөртөө ингээд дуусгая аа.тэр өвчтэй амьтнаас болоод ямар ч бүжиглэх хүсэлгүй болчлоо маргааш battle дээр уулзая.би хичээл дээр очкү шүү

Иймэрхүү яриа өрнөсөөр бэлтгэл нь тарцгаав. Тэр шөнөжин jay унтсан унтаагүйн хооронд шаналж хонолоо.түр зүүрмэглэх хооронд нь л нэг бол тэр охины бүжиглэж буй харагдаад нэг бол өөр лүү нь хашгирч буй нь үзэгдээд .....түүний тухай хэсэгхэн бодоход л зүрх нь хурдтай цохилж ,бие нь өөрийн мэдэлгүй салгалж өөрийгөө юу болоод байгааг ч jay ойлгосонгүй.

Маргааш нь jay тэр охиныг түр ч гэсэн мартахын тулд хичээлийнхээ дараа дэмий л hara г дагаж баахан дэлгүүр хэсэв.

Hara:хайраа яагаад өнөөдөр ингэж их гунигтай харагдад байгаам бэ?толгой нь өвдөөд байгаа муу ?ямар нэг зүйл болоо юу?дараа 7 хоногоос ээжтэй цуг амралтанд явах уу?чи минь дэндүү их бэлтгэл хийгээд царай чинь бүүр цонхийчхож.

Jay:хөөе goo hara гуай хэзээ миний ээж чиний ээж болчоов.2уулаа үерхжаагаа болохоос одоохондоо гэрлэчээгүй байгаа шүү.наад хошуу амаа цаашлуулаач дээ заваарсы ,хүмүүс байхад чинь

Jay,hara 2 бүүр багаасаа л ойр дотно өсөцгөөсөн.hara ийн аав ээж 2 багад нь өнгөрч , hara гэр бүлийнхээ асар их хөрөнгийг өвлөж авсан болохоор jay-гийн ээж hara д жигтэйхэн сайн.хичнээн сайн бүжигчин байлаа ч сохор зоосгүй бол амжилтанд хүрч чадахгүй гэдгийг сайн мэддэг болохоор ээж нь ирээдүйд hara г jay тэй суулгана гэж боддог.hara ч бас jay д хар багаасаа хайртай болсон.сургуульд орсон цагаасаа л хамтдаа байсан ч саяхнаас л албан ёсоор үерхэж буй нь энэ.

-заза надаа хийх ажил их байна.дараа хамтдаа кино үзье гээд hara ийн гарыг өөрөөсөө эвтэйхэн холдуулаад jay олны дунд уусаад алга болов.

-хөөөш хайраа! хөөөе jay гуай! Хөөе хайчкаад байгаам бэ? наанаа зогсооч.чамайг даа! дандаа л хүнийг хаяж явж байхий гээд hara уурандаа 2 гарт нь багтаж ядан буй тортой хувцаснуудаа бүгдийг нь хогийн сав руу чулуудчихав.

Jay арайхийн hara аас салж санаа амраад өөрийн мэдэлгүй л өчигдрийн сургуулийн хонгилын зүг гүйв

.-аааш би одоо юу хийгээд байгаам болоо?тэр шулам шиг хүүхэн нь намайг дахиж хараад бас юу гэж хашгирах болдоо,бас тэр ширүүн харцтай залуу.Ингэж бодсоор хэд хэд эргэж буцан, арай гэж хаалгы нь тогштол хэн ч хариу өгсөнгүй.Гадаа нь гарч өнөөх цонхоороо хартал мөн л хүн алга.

-гэнэт өөрийнхөө хийж буй зүйлээ хараад инээд нь ч нь ч хүрэх шиг.Байдаг л нэг гудамжны хэдэн бүжигчний бэлтгэлийг харах гээд найз охиноо хүртэл гомдоож энэ хүртэл ирж байдаг миний бие ингэхэд зүгээр байгаа даа.kkkk

гэнэт утас нь дуугарч ээж нь

- үеэл чинь дугуй унаж яваад хөлөө хугалаад эмнэлэгт хэвтчиж.Аав ээж нь ядаж өчигдөр америк яваад өгчихсөн би шөнийн жижүүртэй.Миний хүү hara тайгаа цуг дүүгээ 1 шөнө хараадхаач.Хараглзагчгүй бол болдоггүй юм гэнээ

-заза санаа зоволтгүй ээ.Би шөнө сахий.Гэхдээ hara тай л лав биш шүү гээд ээжийгээ хариу хэлэхийн завдалгүй утсаа таслаад эмнэлэг рүү явахаар taxi барив…

Added (2010-06-29, 8:07 Am)
---------------------------------------------
Яг тэр мөчид hyori гийн crew ийнхэн нөгөө сургуулийн бүжгийн crew тэй тулж мөн л hyori гийнхаа ачаар ядах юмгүй 4 саяыг өөрсдийнхөө болгов.бооцооныхоо мөнгийг тэнцүү хувааж аваад dara geunsuk 2 зад show дахаар тэндээ үлдэж,top,hyori 2 гэр орондоо юм авна гээд тэр 2 тойгоо нэгдсэнгүй.Дэлгүүрийг бараг хоосолчих шахаж дааж чадахааргүй их юм авчихсан hyori инээмсэглэсээр гэртээ ортол харанхуй хэдэн өрөө түүнийг угтав.Ээж нь өнөөдөр халамжийнхаа мөнгийг авдаг болохоор зайлшгүй л гэрт нь найр болсон байж таараа.Тэгтэл ганц шил сөжүний ч шил ч харагдсангүй.гэнэт bar-ан дотор сонсогдохгүй гээд утсаа унтрааснаа санаж асаатал ахаас нь бараг 100 Гаруй дуудлага ирчихсэн байв

-хөөөш муухай охин минь чи хаана байгааа юм бэ?ээж гэнэт ухаан алдаад,эмнэлэг дээр ирээд хагалгаа хийлгэжийн ах нь айгаад байна штээ,hyori,ээж ингээд өнгөрчихвөл яахийм бэ hyori гэх ахынхаа цөхрөнгөө барсан дууг сонсоод hyori өөрийн ухаангүй хар хурдаараа эмнэлэгийн зүг гүйв.Hyori ‘’зөвхөн ээжийг минь л үлдээчих л дээ,би энэ хорвоогоос тийм их юм гуйгаагүй штээ,зүгээр л миний өрөвдөлтэй ээжийг минь надад үлдээгээч,бурхан тэнгэр минь’’гэж дотроо залбирж нүднийх нь нулимс өөрийн эрхгүй сул асгарна.

Ах нь хагалгааны өрөөний гадаа сандалны өмнө нь толгойгоо даран уйлж суугаа харагдав.

-ахаа ээж хаана байгаам бэ?бие нь зүгээр биз дээ.зүгээр л урьдных шигээ архинаасаа болж үхаан алдаа биз дээ ахаа дуугарал даа гэж ахыгаа сэгсчихэд,hyori дотроо итгэхгүй байсан ч ямар 1 муу юм болсон нь ахынх нь байдлаас тодорхой байв.

Ах нь уйлсан хэвээрээ “өглөө зүв зүгээр байсан чинь гэнэт л ухаан алдаж унаад ийм юм болчлоо.би тэр эмчийнх нь ярьжаагаа ганц ч юмыг нь ойлгохгүй байна.ээж зүгээр гээд надаа хэлээд өг л дөө’’ гэж ах нь уйлсаар байгаад бүлцийтлээ хавдсан нүдээрээ hyori гоос итгэл төрүүлчихээр үг дуулах гэж найдаж байгааг нь хараад нүд нь өөрийн эрхгүй хальтарч юу болсныг мэдэхээр эмчийн өрөөний зүг гүйв.

Added (2010-06-29, 8:08 Am)
---------------------------------------------
ээжийн чинь бие их л муу байна даа охин минь.Зүрх нь угийн муу дээрээ архи хэтрүүлэн ууснаас болж бүүр ч бие нь дордож.15 хоногийн дотор хагалгаа хийхгүй бол ямар ч найдвар байхгүй

-тэгээд тэр хараал идсэн хагалгаагаа хурдан хийгээч дээ.үнэ нь хэд юм?10 сая юм уу?эсвэл 20 юм уу?

-охин минь эхлээд тайвшир.бид нар ч гэсэн ганц хормыг ч алдалгүй хагалгааг эхлүүлмээр л байна.Даанч энэ хагалгааг солонгост баргийн эмнэлэг хийдэггүй.Үнэ нь ч гэсэн маш өндөр 100 сая воноос наашгүй дээ.

Hyori яаж эмчийн өрөөнөөс гарснаа ч мэдсэнгүй.Тэнгэр дээрээс нь нураад ирчихсэн юм шиг болж,толгой дотор нь 100 сая гэдэг үг л эргэлдэж байв.

Хагалгааны өрөөний гадаа иртэл ах нь хэлсэн бололтой top,dara,geun suk 3 ч ирчихсэн ахынх нь хажууд сууж харагдана.hyori – гоос эмчийн хэлсэн бүгдийг сонсоод бүгл д хаанаас мөнгө олох уу гэж дотроо шаналцгаана.

Hyori:ээжийн минь төлөө шаналж байгаад чинь баярлалаа.Гэхдээ миний асуудал юм чинь би өөрөө зохицуулнаа.Та 3 битгий санаа зов.

top:чи бид 4 дөнгөж өчигдөрхөн танилцаагүй штээ.Чамд хамгийн ихдээ л хадгаламжинд чинь 6 сая л байгаа.чи үлдсэн тэр их мөнгийг хаанаас олкоод байгаан?Ийм хүнд үед наад бардам зангаа зүгээр л хаяач дээ.

Ингээд тал тал тийшээгээ мөнгө хайцгаахаар одов.Шөнөжингөө л ийш тийшээ утасдаж зээлэх нэгнээс нь зээлж,гуйх нэгнээс нь гуйсаар үүрийн 5 цагаар бүгд цуглаад олсон мөнгөнүүдээ нийлүүлтэл дөнгөж л 20 сая арай хийж хүрэв.

оройноос өглөө нь сэргэг гэдэг штээ.түр дугхийж аваад өглөө дахиад мөнгө хайцгаая гээд geunsuk hyori –г түр ч болов амраад ав гээд хүлээлгийн сандал дээр хэвтүүлэв. Царай нь цонхийгоод галтай цогтой нүд нь зовлон шаналалаар дүүрснийг хараад өөрийн эрхгүй geunsuk ийн сэтгэл нь шимшэрч байв.top,geunsuk түр хоол идхээр эмнэлгийн гуанз луу явж,dara ганцаараа хүлээлгийн сандал дээр үлдэн tv гийн суваг хий дэмий ширтэн дотроо байраа барьцаанд тавьчихвал уг нь болох байх даа даанч банкнаас мөнгө авах гэсээр байтал бараг сар гаруй болно.Одоо яах уу?гэж бодон хажуугаар нь tv ийн сувгаар нэг зарлал явж байхийг хальт харав

-эрхэм хүндэт үзэгчид ээ!та бүхэндээ нэгэн зарлалыг хүргэхдээ тун таатай байнаЯлангуяа бүжгийн спорт сонирхдог залууст илүү хамаатай болов уу?Сөүлийн урлагийн сургуулиас 100 сая вонийн шагналтай бүжгийн тэмцээн зарлаж байгаа ба оролцохыг хүссэн хэнд ч нээлттэй.гол нь танай бүжгийн . crew чинь 5 аас дээш гишүүнтэй байх ёстой бөгөөд та бүхэн hip hop, soul r&b, мөн мэргэжлийн бүжиг гэсэн 2 төрлөөр сөүлийн урлагийн сургуулийн бүжигчидтэй өрсөлдөнө.бүртгэл нь маргааш дуусч,тэмцээн маань 14 хоногийн дараа болно.залуусаа яаравчлаарай!энэ зарлалыг сонсоод dara чихэндээ ч итгэсэнгүй.өөрсдийнхөө ганц чаддаг юмыг хийгээд л hyori гийн ээжийн хагалганы мөнгийг олох нь байна штээ.бурханы бэлэг гэдэг л энэ байх даа гэж хөл нь газар хүркү шахам баярлаж хурдхан нөгөө хэддээ хэлэхийн түүс болов.

Added (2010-06-29, 8:08 Am)
---------------------------------------------
Уул нь ч сайхан санаа байна.гэхдээ dara чи хэдэн юмнууудыг мартчихсан байна .зүгээр нэг hip hop бүжгийн тэмцээн байсан бол ч яахуу бүгдээрээ хэд хоног бэлдээд л шууд орчихоно.наадах дээр чинь бас мэргэжлийн бүжиг гэж байгааз дээ.бүгдээрээ тэр юмны чинь талаар А ч байхгүй.Заагаад өгөх олигтой багш ч байхгүй байхад яаж 14 хоногийн дотор тэрний чинь сурах болж байна яджийхад өрсөлдөгч нь сөүлийн урлагийн сургуулийн бүжигчид.Дээр нь бас тэр 5 дах бүжигчин нь ч хаана байгаан.Арай амьдралтай юм яриач дээ dara.

-ёооо top чи ямар гутранги үзэлтэй юм бэ?болгий бүтээе гэвэл юу ч болно штээ.энэ л бид нарт олджаагаа ганц боломж.Бид нар шиг ахлах ангид сурдаг, гудамжны бүжигчидэд энэнээс өөр хагас сарын дотор тийм их мөнгө олох ямар арга байгаа гэж?

Dara битгий top луу дайраад бай.top ийн хэлдэг бүгдээрээ үнэн.Тэр бүжгийг нь яаж ийгээд сурчлаа гэхэд тэрэнд чинь 5 хүн орно гээ биз дээ.Чи хаанаас тэр хүнийг олохийн наад бүтэхгүй бодлоо орхи гэж hyori сулхан дуугаар хэлэв.

Гэнэт булангийн цаад талаас jay гарч ирэн:

Би тэр 5 дах бүжигчин чинь болий.Бас тэр мэргэжлийн бүжиг гээд байгаа юмыг чинь ч хагас сарын дотор зааж өгий гэж хэлэхэд тэр 4 түүнийг юу хэлчив,хаанаас гараад ирэв гэсэн нүдээр ээлжлэн ширтэцгээв.

Jay дүүгээ сахихаар эмнэлэг дээр иртэл аль хэдийн hara ирчихсэн дүүд нь жимс арилган өгч сууж байлаа.Өдөр арай дэндүүдэлчихсэн болохоор шууд яв гээд хэлчих эвгүй санагдаад бас үеэл дүү нь hara д дэндүү сайн болохоор хэлээ хазаад өнгөрхөөс өөр аргагүй болчихов.Hara үеэл дүүд нь унтах хүртэл нь хань болоод өөрөө тэрэндээ ядарсан ч юм уу хажуу талынх нь орон дээр нам унтаад өгөв.Jay унтахыг хүссэн ч гэлээ нүдээ аних тоолонд нь л нөгөө охин харагдаад яг л өчигдрийнх шигээ хөрвөөсөөр үүр цайхтай зэрэгцэн босоод эмнэлгийн дотуур хий дэмий сэлгүүцэж явтал өдрийн бодол,шөнийн зүүд нь болчихсон охин нь дүрээрээ байж байх нь тэр. Уйлснаасаа болоод нүд нь бөмбийтлээ хавдчихсан,анх харахад нь тэр чигээрээ гэрэлтэж байсан царай нь цаанаа л нэг гунигтай болчихсон байгааг олж харав. нөгөө гурван найз нь ч тэрнээс дээрдэхгүй царайтай харагдана.тэр 4ийн яриаг эхнээс нь дуустал нь сонсоод, өөрийгөө л тэд нарт туслах ёстой гэж jay дотроо шийдэн юу ч бодолгүй тэр 4 дээр очоод нөгөө хэдэн үгийг хэлж орхив...

Added (2010-06-29, 8:09 Am)
---------------------------------------------
Dara jay г ярж дууссасны дараа тэсэлгүй пирхийтэл инээчихэв.

-хөөш муу гаж донтоон чи одоо бид нарыг энэ хүртэл дагаж ирсийм үү айн?зүгээр гаж донтон юм болов уу? гэж бодсон чинь бүүр сэтгэл мэдрэлийн өвчтэй амьтан байна штээ

-бид нарын хэрэг чамд огтхон ч падгүй байх.уучлаарай хаалга урд чинь байна.алхаад гарчиж чадна биз дээ!бид нарыг дахиад ганц удаа дагахийм бол өөрийгөө үхсэнд тооцоорой гэж top ширүүхэн хэлж jay –гийн хэлсэн үгийг зүгээр нэг өвчтэй хүний үг шиг л хүлээгээд авав.нөгөө 2 нь ч гэсэн jay г эндээс хурдан зайлдаггүй юм байх даа гэсэн харцаар ширтэнэ.

-та нар юу ч гэсэн миний ярихыг дуустал нь сонсол доо.Дараа нь намайг хөөнө үү яануу өөрсдөө мэдэцгээ.та нар өөрсдийгөө сайн бүжиглэдэг гэдгийг мэдэж байгаа. гэхдээ манай сургуулийн бүжигчидтэй ийм байдлаараа өрсөлдөөд хэзээч дээр нь гарч чадахгүй

-хөөөе хүлээгээрэй чи тэгэхээр сөүлийн урлагийн их сургуульд сурдиймуу?тэр алдартай сургуульд сурдагийм бол тэр хэдэн их зантай юмнуудтайгаа нийлээд шагналын мөнгөө аваад хахаж үхтлээ үрнэ биз.яахаараа бид хэдтэй нийлж тэр тэмцээнд орох гэж үхэн хатан зүтгээд байгаан.Тэглээ ч бид нар түрүүллээ гэхэд шагналынхаа мөнгийг манай ээжийн эмчилгээнд өгнө,чамд ямар ч ашиггүй юм биш үү ?би лав чамайг ойлгохгүй юм байна гэж hyori г хэлэхэд

-зүгээр л та нарт тусламаар санагдсий.Тэглээч чиний ээжийг аврах ганц боломж нь энэ гээ биз дээ.Мөнгөний тухайд гэхийм бол би амьдралдаа орж байсан ганц ч тэмцээнийхээ шагналын мөнгийг өөрөө авч байгаагүй.Тийм болохоор тэр мөнгө надаа онцын ач холбогдолгүй зүйл,зүгээр л та нартай сайн найзууд болохыг хүсэж байна гээд, дотроо бол jay ‘’ганцхан чамтай зөвхөн чамтай л хэдхэн хоног, хэдхэн цаг ч болов байхийн тулд би юу ч хийсэн бэлэн байна’’ гэж бодно.

-хаанаас буугаад ирсэн тэнгэрийн элч вэ?чи чинь айн.Бас найзууд болий гэчжээ.Би лав үхсэн ч чам шиг гаж донтой амьтнаар бүжиг заалгахгүйдэг.

-dara гуай түр амаа татаж бай л даа.энд ганцхан чи тэмцээнд оролцох гээд байгаа юм уу?.hyori - ийн ээжийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.Бид нарын төлөө hyori дандаа л санаа тавьж,бид нарт бүхнээ зориулдаг тэгж байхад hyori д ийм хүнд үе тулгарчихаад байхад надаа таалагдахгүй байна гээд цаашаа хараад суучих дэндүү муухай юм биш үү?dara гуай.Тэглээ ч энэ залуу гаж донтон мөн ч бай биш бай сөүлийн урлагийн сургуульд сурдагийм бол бид нараас л илүү бүжгийн чадвартай байгаа.бид нарт туслы гэж байхад нь зүгээр л талархах хэрэгтэй юм биш үү? Би лав ингэж боджийн гэж geunsuk dara луу зэмлэсэн харц шидэв.

Заза наадах чинь хэн ч байлаа гэсэн бүжэглэхийг нь харсаны дараа л яахаа шидий гээд тэр хэд бэлтгэлийнхээ байрны зүг jay г дагуулан явав.

Хар хөлс нь гоожиж нуруу руу нь хүйт дагаад, сандархаараа салганачихдаг хөл нь бүүр ч илүү салгалаад эгээтэй л ухаан алдаад уначихсангүй.Өмнөх жилийн сургууль төгсөх мэргэжлийн шалгалтаа өгч байхдаа ч ингэж сандарч байсан удаа jay д байхгүй .Өөдөөс нь цоо ширтэх 8 нүд юу юугүй өөрийг нь бариж идэх гэж байгаам шиг санагдаад нүдээ тас аниад өөрийнхөө хийж чаддаг бүх л зүйлээ тэд нарт үзүүлэв.

Ая дуусасны дараа бүгд хөшицгөөж хэн нь ч юу ч дуугарахгүй л байлаа

-Новш гэж тэд нарт миний бүжиг таалагдсангүй.Ингээд л бүх юм дуусаа.Би дахиж хэзээ ч hyori той уулзаж чадахгүйм байна гэж бодвуу гүй юу dara хамгийн түрүүнд түүн дээр гүйж очоод

-Чи чинь гаж донтон л болохоос биш,сайн л бүжиглэдэг юм байна штээ.Эртхэн шиг наадахаа үзүүлчихгүй хүний уур баахан хүргээд байсан.за тэгээд бид хэдэд наад сайхан авьяаснаасаа харамгүй хуваалцхийм байгааз дээ гээд та нар ч гэсэн надтай санал нийлж байгаа биз дээ гэхэд

Added (2010-06-29, 8:09 Am)
---------------------------------------------
-түрүүхэн л энүүгээр үхсэн ч бүжиг заалгахгүй гээд орилоод байсан одоо харин шинэ багшдаа долигноод эхэлсэн байх шив гэж geun suk инээмсэглэн’’залуу минь чи авьяастай юмаа ‘’гээд jay гийн мөрөн дээр нөхөрсгөөр цохив.top д ч мөн адил jay таалагдаж эхлэж нөгөө аймшигтай хүйтэн харц нь зөөлөрчихсөн өөдөөс нь эрхий хуруугаа гозойлгож харагдана.харин гагцхүү хамгийн ихээр таалагдахыг хүсч байсан hyori нь л нөгөө л нэг үл тоомсорлосон харцтай хэвээрээ jay ийн өмнө тулж очоод ‘’.ганц юм зааж өглөө гээд чи бид нарын нэг болчихно гэсэн үг биш.Тэмцээний маргааш гэхэд л бүгдээрээ огт танихгүй хүмүүс болох болно ойлгосон биз дээ гэж хэлээд эргэж зөрөхдөө ‘’ гэхдээ чи их сайн юмаа’’ гэж ганцхан jay д л дуулдахаар аяархан шивнэв.

2 өдрийн дараа:

зуны шөнө урт болоод ч тэрүү,гадаа аль хэдийн оройн сэрүүн орсон ч нар жаргах яагаа үгүй байв.2 хоногийн турш өдөр шөнөгүй бэлтгэл хийсэн ч тэд одоо болтол эхнийхээ хөдөлгөөнийг ч гаргаж чадаагүй л сууна.хамгийн эхний бэлтгэл дээр л top geunsuk 2 jay ийн өгсөн иртүүзыг өмсөөд боож үхэхээ шахаж,.hyori dara 2 тэр хоёрыг бүтэн цаг шоолж инээцгээв.хаха top та 2 ын зургийг аваад twitter тээ тавибал ч манай сургуулийн охидууд ч галзуурна байхдаа,шүтэж явдаг 2 од нь нөгөө юу болцон охидуудыг биш бие биенээ сонирхдог болцон гээд хаха.

Geunsuk хайртай охиндоо ингэж хэлүүлсэндээ болоод нүүр нь чавга шиг улайгаад бантсандаа dara д юу гэж ч хэлэхээ мэдкү top луу харахад ,.top ч бас ичсэнээсээ болоод газар цөмлөөд орохоос ч сийхгүй харагдана .гэхдээ адилхан иртүүз өмссөн jay г хэн нь ч шоолоогүй нь сонирхолтой Магадгүй түүнд илүү зохисон ч юм билүү хэн мэдлээ.Иртүүзэндээ дасаж нөгөө 2нь ч шоолохоо болисон ч гэлээ өшөө олон бэрхшээлүүд урд урдаасаа ундарсаар л байв.jay гийн бүжиг анх харахад их л амархан харагдаад байсан боловч хийгээд үзэхээр үнэхээр хэцүү санагдав.Ядаж байхад hyori jay 2, 10 мин болов уу гүү юу л хоорондоо хэрэлдээд юм болгон дээр л санал нь зөрөлдөнө.бүүр өдрийн хоолон дээр бэлэн гоймон идэхүү,жантай гоймон захиалах уу гэдэг дээр хүртэл хэрэлдээд 2уулаа шарандаа өдрийнхөө хоолыг идээгүй.

-ёооо бүхэл бүтэн 2 хоног бэдлээ штээ.Олигтой ганц ч хөдөлгөөн гарсангүй.Бид нарыг энд ингээд тулга тойрсон хэрүүл хийгээд байж байхад өрсөлдөгч маань сургууль дээрээ хонон өнжин бэлдэж байдаг мөн таарч дээ гээд geun suk уурандаа уншиж байсан комикоо газар чулуудав.тэдний бэлтгэлийн байрнаас сөүлийн урлагийн сургуулийн бэлтгэлийн өрөө тодхон харагддаг болохоор тэдний сургуулийнхны хэрхэн бэлтгэлээ хийж буйг хараад бүүр ч сэтгэлээр унацгааж байв.

Зуны халуунд нозоороод дээрээс нь jay hyori 2 ийн хэрүүлээс залхсан dara сүүлдээ бүр буйдан дээр унтаж байгаа top ийн хамран дээр дараад гахайн туулай гахайн туулай гэж өөр өөрийгөө баясгана.jay энэ бүгдийг хараад ийм байдалтай хэзээ ч тэмцээнд түрүүлэхгүйг ойлгож hyori г той хэрүүлээ өндөрлүүлэхээр шийдэв.

-2улангийнх нь бүжиглэдэг стиль шал ондоо болохоор 2уулаа ингэж санал зөрөлдөөд байгаа байх.хэн хэн маань ийм богино хугацаанд шинэ бүжиг сурч чадахгүй тийм болохоор миний бодолоор бол 2уулаа өөр өөрсдийнхөө бүжиглэдэг стилийг нийлүүлээд үзвэл яасий.хэн хэнд маань сурахад амар хөдөлгөөнүүд нь ч гэсэн ойрхон байна штээ.-

Added (2010-06-29, 8:09 Am)
---------------------------------------------
-яаж ийм тэнгэр газар шиг ялгаатай юмыг хоооронд нь нийлүүлж болдий.чи чинь өөрийн ухантай байна уу?айн гэж hyori г гайхширан асуухад

-тийм ч бүтэхгүй зүйл биш байх гэж боджийн.Өнгөрсөн жил би энэ талаар зөндөө судалж байсан.Гэхдээ тэр үед hip hop бүжгийн сайн мэргэжилтэн байгаагүй болохоор тэгсгээд орхичохсон.Одоо харин чи байгаам чинь энэ зүйл боломжтой гэж боджийн.

-2уулаа хамтраад бүжиг гаргалаа гэхэд тэр тэмцээний шүүгчид нь юу гэх бол.удирдамж дээр нь тусдаа 2 бүжиг хийнэ гэж заасан байсан биз дээ

-угаасаа л 2 бүжиг юм чинь тус тусдаа хийснээс хооронд нь нийлүүлсэн нь шүүгчидэд сонирхолтой санагдана байхаа,өндөгний цагаан шар 2ыг нь хольж шарах,нийлүүлээд шарах 2т гаднах үзэмж нь л өөр байдаг болохоос амт нь ижилхэн л байдаг биз дээ гэж jay г инээмсэглэхэд

-хэхэ чи ч зүйрлэх юм аа мөн олвоо гэж hyori өөрийн эрхгүй түүнийг дагаад инээмсэглэв

-чи өөрийгөө инээж байхдаа хамгийн үзэсгэлэнтэй харагдадгаа мэдэх үү?гэж jay хэлэхэд

-инээх шалтгаан гарч байж л инээнэ биз дээ гээд hyori , jay гээс харц буруулан түрүүлээд бэлтгэлийн байр луугаа оров.Нөгөө хэддээ өөрсдийнхөө санааг хэлэхэд бүгд л 1н дуугаар зөвшөөрч,бас бүгдээрээ тэр 2ыг сайндсанд битүүхэндээ баярлаж байв.дараачийн 5 өдөр нь ёстой л харвасан сум шиг хурдан өнгөрч jay,hyori 2 бараг унтаагүйн ачаар ерөнхийдөө бүжгээ бэлэн болгочихов.Бүжгийн ая нь kaney west- ийн love lockdown байх ба ерөнхий хэмнэл нь hip hop талдаа ч баллетийн хэд хэдэн хөдөлгөөнийг нэмж өгж, мөн каскы дээр бүгдээрээ бүжиглэхээрээ онцлоготой.top,geun suk 2т хэдийгээр ичгэвтэр байсан ч яах ч аргагүй нөгөө нэг гайтай иртүүзээ өмсөхөөр болов.Гол утга санаа нь top jay 2 бүжгийн турш hyori ийн төлөө тэмцэлдэх ба харин дундуур нь dara, geunsuk 2 зүггүйтэн тэр 2ын дургүйг хүргэнэ.Эцэст нь hyori тэр 2 ын хэнийг нь ч сонгохгүй хаяад явсанаар бүжиг төгсөнө.jay гийн хувьд энэ 5 өдөр яг л диваажинд байгаа мэт гайхалтай сайхан санагдаж болдогсон бол цаг хугацааг тэр чигээр нь зогсоогоод энэ 15 хоног үүрд мөнх үргэлжлээсэй гэж мөрөөдөнө.Бүжгийн ихэнх хэсэгт hyori jay 2 гоцолж бүжиглэдэг болохоор тэр 2 бусдаасаа илүү бэлтгэл хийж байв.hyori-г өөрт нь бага зэрэг ойртоход л зүрх нь цээжиндээ багтахын аргагүй хүчтэй цохилж,hyori- оос үнэртэх тийм гэхийн тэмдэггүй нэг л содон үнэр jay- г бараг мансууруулаад орхичихно.Эргэлдэх тоолонд нь лусын дагиных шиг урт хөвсгөр үс нь түүний нүүрийг зөөлөн илбэж,хөөрхөн хоёр алаг нүд зөвхөн өөрийг нь л ширтэх шиг санагдана.Тиймээ,jay hyori д ухаангүй дурлачихсан байлаа.Урьд нь анхны харцаар дурладаг гэдэгтэй олон ч хүнтэй санал зөрөлдөж хэзээ ч тийм зүйл өөрт нь тохиолдохгүй гэдэгт гүнээ итгэж байсансан.Гэвч хайр гэдэг зүйлийг тархиараа биш зүрхээрээ удирддаг болохоор яалтай ч билээ.

7дах өдрийн орой тэр хэд dara geunsuk 2ийн санаачлагаар хэдэн өдрийнхөө стрессийг тайлахаар ойролцоох club даа showдахаар болов.

Яагаад ч юм hyori д энэ хэдэн өдөр нэг л сонин зүйл тохиолдоод байв.Өмнө нь хэзээ ч гэрээсээ гарахдаа бусад охидын адил толины өмнө өөрийгөө уядаггүй байсан бол сүүлийн хэд хоног хэдэн цагаар ч хамаагүй толины урд эргэлдэж бэлтгэл дээр юу өмсөхөө шийдэж ядан шүүгээнийхээ хэдэн хувцаснуудыг бүгдийг нь л голж шилдэг болчихсон байв.Бэлтгэл дээр jay г харангуутаа л нүүр нь минчийтлээ улайгаад хэл ам нь орооцолдоод унана.Хамт бүжиглэхэд jay -тэй харц нь тулгарах болгонд нэг л сонин мэдрэмж төрөөд байдаг болчихсоноо,ер нь яагаад өөрийгөө ингэж их өөрчлөгдөөд байгаагаа hyori ч өөрөө ойлгохгүй байв.

Added (2010-06-29, 8:10 Am)
---------------------------------------------
Хэрвээ өнөө орой jay өөрсөдтэй нь хамт show даагүй бол hyori бүжгийн талбайд аль хэдийн гараад ёстой элгий нь авах байсан ч jay хамт байгаа болохоор хамаг биеэ бариад,юун бүжиглэх манатай амьсгаа нь хүртэл дээр доороо ороод зүрх нь хажууд нь сууж байгаа top д хүртэл сонсогдохоор хүчтэй цохилж эхэллээ.хөөе юу уухийн cola юмуу cass юм уу гэж dara г чихэн дээр нь хашгирахад л бодлын ертөнцөөсөө бодит ертөнц лүү арайхийн шилжив.dara, geunsuk 2 талбайд гаран бүжиглэж top jay 2 тэмцээний талаар энэ тэрийг ярилцана.

Hyori нүүр чинь яагаад ингэж аймар улайчаа вэ?бие чинь зүгээр биз дээ гэж top асуув. jay гэнэт өөр лүү нь санаа нь зовсон харцаар харахад түүнийг түрүүнээс хойш сэмхэн харж байсан hyori гийн харцтай мөргөлдчихөв.Нууцаар харж байсан нь баригдчихсан болохоор hyori бантахдаа урдаа байсан уснаас нэг том балгаад автал буруу хоолойгоор нь ороод хахаж үхэхээ шахав.jay сандарснаасаа болоод hyori г эмэгтэй гэдгийг нь ч мартаад нуруу руу нь хэд хүчтэй цохиод авав.Hyori ийн нуруу хүчтэй цоиулснаасаа болоод аймшигтай өвдөж байсан ч jay д баярлалаа гэхээс өөр зүйл хэлж чадсангүй дэмий л шүдээ зуугаад өвдөлтөө мартахыг хичээв.Хэрвээ өөр хүн нуруу ру нь ингэж хүчтэй цохисон бол hyori аль хэдийнээ club аар дүүрэн хэрүүл болгох байсан ч jay гийн сандарсан нүдийг хараад л аман дээр нь гараад ирчихэн хэрүүлийн үгнүүд нь шууд л цаашаагаа залгигдачахав.Ингэж баахан шившигээ дэлгэж аваад hyori шууд л гэртээ харихын түүс болж нөгөө хэддээ нойл орлоо гэж хэлээд түрүүлээд club аас гарав.

Хэдийгээр show ныхаа ид дундаас нь гарж явсан ч цаг аль хэдийн шөнийн 2 өнгөрч байлаа.Hyori ийн амьдардаг гудамж нь гэрэлтүүлэг муутай болохоор шөнө оройн цагаар ганцаараа явахад нэг л эвгүй.Өмнө нь зөндөө л гэртээ оройтож ордог байсан боловч тэр болгонд нь top хүргэж өгдөг байсан болохоор нэг их айдаггүй байсан.Харин одоо ганцаараа болохоор жоохон айдас төрж алхаагаа хурдасган байрныхаа урд бараг ирэхэд харанхуйгаас нэг л танидаг хоолой

‘’Lee hyori гуай тантай уулзаагүй удсан байна шүү’’ гэж хэлээд ёжтой гэгч нь инээх шиг болов.хэн бэ?гэж хашгиртал хэн ч хариу дуугарсангүй.Хий юм сонсоод байгаам бол уу гэж бодтол яах ийхийн зуургүй хойноос нь өөр нэг нөхөр ар нуруу руу нь хутга тулгаад хашгирах гэж оролдохи

 
OyunzDate: 2 дэх өдөр, 2010-06-29, 2:52 PM | Message # 2
Хал үзсэн гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 557
Reputation: 0
Status: Оффлайн
ENE CH YSTOI GOI OGUULLEG BOLJ BGAA SHUU

DRAA DRAACHIINHIIG NI HURDN HIGERE AMJILT

 
Chonsa_YBDate: 2 дэх өдөр, 2010-06-29, 4:19 PM | Message # 3
Жинхэнэ гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 242
Reputation: 0
Status: Оффлайн
amjilt amjilt amjilt amjilt amjilt
heheh chi ih goyo ugvvlleg bichdeg shuu
ulam goyo-g bicheerei tesen yadan huleej baiy
 
EnUu$hDate: 3 дэх өдөр, 2010-06-30, 3:38 PM | Message # 4
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 10
Reputation: 0
Status: Оффлайн
surprised bi ingej chadhuu e
 
shw_LoveDate: 3 дэх өдөр, 2010-06-30, 5:26 PM | Message # 5
Хал үзсэн гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 672
Reputation: 0
Status: Оффлайн
eoo ene estoi ghoy uguulleg shuu urgeljlellig nui hurdan oruulaarai amjilt
 
deegiiDate: 5 дэх өдөр, 2010-07-02, 6:22 PM | Message # 6
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 9
Reputation: 0
Status: Оффлайн
ene yostoi goe bolj bgaaaaaaaaaa shuu aja aja fighting smile
 
AzaaDate: 5 дэх өдөр, 2010-07-02, 8:42 PM | Message # 7
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 10
Reputation: 0
Status: Оффлайн
daraagiinhiig ni oruulkumu
huleegeed l bna hehe


~Always Keep The Faith~
 
shw_LoveDate: Бүтэн сайн өдөр, 2010-07-04, 11:52 AM | Message # 8
Хал үзсэн гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 672
Reputation: 0
Status: Оффлайн
ene uguullegiinhee daraagiin hesgiig oruulkumu

Added (2010-07-04, 11:52 Am)
---------------------------------------------
ene uguullegee oruulkumuu bas nuguu JYP gd uguullegee oruulkumuu

 
nichkhunDate: 1 дэх өдөр, 2010-07-05, 1:21 PM | Message # 9
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 4
Reputation: 0
Status: Оффлайн
~Ene aaaali heden odriin omno iim l bsan odoo hurtel heveeree urgeljleliig ni hiihkumuudaaaaa~ surprised
 
jessicaDate: 2 дэх өдөр, 2010-07-06, 8:27 PM | Message # 10
Галзуу ганц гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 2918
Reputation: 4
Status: Оффлайн
daragin hesgiig n hezee oruulhin
hurdan orulara za buun buun amjilt hvsii
tsoglog bshvv


 
jessiDate: 2 дэх өдөр, 2010-07-06, 11:35 PM | Message # 11
Галзуу ганц гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 3656
Reputation: 1
Status: Оффлайн
daraagiih g ni hurdalaarai amjilt

 
moogiiDate: 3 дэх өдөр, 2010-07-07, 4:08 PM | Message # 12
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 5
Reputation: 0
Status: Оффлайн
daraagiihiig ni oruulku yumuuu
 
hokusDate: 4 дэх өдөр, 2010-07-08, 4:52 PM | Message # 13
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 1
Reputation: 0
Status: Оффлайн
enenii daraagiin hesgg huleegeed ch nemergui tmuu????

Love & Respect
 
nichkhunDate: 5 дэх өдөр, 2010-07-09, 12:03 PM | Message # 14
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 4
Reputation: 0
Status: Оффлайн
~tm ym shig bna doo Hokus angry
 
lolitaDate: 3 дэх өдөр, 2010-07-14, 6:35 PM | Message # 15
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 7
Reputation: 0
Status: Оффлайн
huuuyeee daraagiihiig ni hiihgumu???????????????????????

ydj blog deer bsnaa buten hiichij bolkumu???????????????????????????????

ene uvgunuus chn manai jay hamgaalaal bdg heseg edr hurtel bhgu shuu biggrin

ene zohiogch ni bhgu bltsiimuu???? hariu adminuudaaa !!!


Whenever wherever I will say "I am HOTTEST and JayWalker"
 
Forum » Korean world » Fanfiction » Сүүлчийн бүжиг
  • Page 1 of 1
  • 1
Search: