5 дэх өдөр, 2024-04-26, 6:33 AM
Welcome Хэрэглэгчид | RSS

Koreannure

[ Шинэ зурвас · Гишүүд · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum » Korean world » Fanfiction » Би хөөрхөн
Би хөөрхөн
angel666mnDate: 2 дэх өдөр, 2010-06-29, 8:16 AM | Message # 1
Жирийн нэг
Group: Админ
Messages: 52
Reputation: 0
Status: Оффлайн
Зурагтаар Spongebob Squarepants гарна.

Кэвин, Сүлли, Гэүн Сук, Хонгки, Викториа бүгд үзнэ.

Кэвин: Үгүй эээ, Gary цаана чинь байна шдэээ, хөөе, Спонжбоб ард чинь байна шдэээ, муу т1ээ арагшаагаа хараачээ!

Сүлли: Ямар өрөвдмөөр юмбэ, уйлахнээ ий-ий-ий

Гэүн Сук: Т1 юм..................

Хонгки: Яаг харлаа, харлаа, хар......сангүйшдээ!

Викториа: Мэдээж логик ухаанаар бодвол энэ 2 учирч байж л энэ хүүхэлдэйн кино дуусна шдээ, ойлгомжтой байхад чинь....

Спонжбоб арай хийж Gary-г олов.

Кэвин: Би жаргалтай төгсгөлд дуртай- гээд гарандаа байгаа Спонжбобийн чихмэлийг тэврэв.

Сүлли: Би ч бас, хөөе нээрээ миний Спонжбобийн чихмэл хайчваа?

Кэвин: Харин нээрээ түрүүнээс хойш харагдахгүй байна шүү

Сүлли: Яачихваа, Гэүн Сук ах аа босож бай, та суучихсан юм бишүү

Гэүн Сук: Би суугаагүй, харин наад нэг юм чинь тэврээд сууж байга юм бишүү

Кэвин: Хэн?

Сүлли: Хэн?

Викториа: Кэвин аа, гартаа байгаа юм аа хардаа

Кэвин: ....Өө хэн нэгэн чиний Спонжийг миний гарт бариулчихаж

Гэүн Сук: Энэ Т1ийгдээ......

Спонжбоб дуусч арай хийж Гэүн Сукийн санаа амрав. Сувгаа солих гээд удирдлага руугаа гараа сунгатал "Who lives in the pineapple under the sea?" гээдл эхлэв....

Кэвин: Woohoo! Spongebob Squarepants!

Гэүн Сук:Үгүй ээээ!.....

Added (2010-06-29, 8:13 Am)
---------------------------------------------
Кэвин дуусан дуустал нь маш анхааралтай үзнэ. Нэг ч үйл хөдлөлийг нь орхигдуулахгүй шүү.

Гэүн Сук: Солийлдооо

Кэвин: Чшшш, чимээгүй- гэсээр үргэлжлүүлэн үзнэ

Гэүн Сук: Галзуурмаар юм...

Зурагтын суваг булаацалдсаар байтал аль хэдийнээ оройн хоолны цаг болчихжээ. Бүгд ширээ рүү алхална. Кэвин харин уйлах шахам зурагтын өмнө чарлана

Кэвин: ҮГҮЙ ЭЭ!!!Спонж Дуусчихлаа шдээ, дуусчихла, дуусчихлаа, дуусчихлаа.....

Викториа: Кээвин, хүүхэд шиг чарлахаа болилдоо

Кэвин Викториа дээр гүйж ирэн ---Дуусчихлаа, миний Спонж дуусчихлаа ойлгож байна уу?!--- гэсээр Викториагийн цамцнаас зулгаана.

Гэүн Сук: Тэнэг амьтан. Галзуурмар юм. Хэлэх ч үг алга

Хонгки: Хэлэх үг олдоогүй гэхэд чи 3 өгүүлбэр, 7 үг, 35 үсэг, 2 тэмдэгт хэрэглэчихлээ шүүдээ

Кэвин Хонгки дээр гүйж ирэн --- Хоох чи ухаантаймаа---

Хонгки: Баярлалаа

Кэвин цаашаагаа дуу аялсаар Хонгкитай хамт ширээг зүглэнэ

Гэүн Сук: 1,2,8,15,.....35 үсэг. Ухаантаймаа...

Added (2010-06-29, 8:13 Am)
---------------------------------------------
Гэүн Сук: 1,2,8,15,.....35 үсэг. Ухаантаймаа...

Бүгд ширээн дээр цуглана. Суллигийн жороор хийсэн цагаан хоолнууд ширээгээр өрөөстэй. Кэвин савхаа нэг хачир луу сунгана. Буцаагаад авна. Дараагийн хачир луу.... Дахиадл буцаана. Ингэсээр байгаа Кэвиний савх хачир болгонд хүрч үзэв. Аргаа баран Кэвин ийн орлино ---Энд чинь савхдах юу ч алга, мах байхгүй, кимчи будаа 2оос өөр зажилчих юм алга байна шдэээ!---. Гэүн Сукийн залхуу хүрсэн байдалтай дуртай дургуй хачирнуудыг зажилна. Викториа бие галбиртаа санаа тавидаг болхоороо дуртай иднэ. Харин Хонгки бусдыг ажиглан сууна. Нам гүн чимээгүй байдал ширээн дээр ноёлсоор. Энэ байдлыг гэнэт эвдэн Кэвин хашгиран дуулав ---Who lives in the pineapple under the sea? SPONGEBOB..........- гээд дуусгаж амжаагүй байхад Гэүн Сук нэг хачирнаас манжин савхдаад амруу нь шидчихэв. Кэвин амаа том ангайлган орилон дуулж байсан болохоор амруу нь орчихов.

Кэвин: Хоо ямар амттайн бэ, хэн энэ манжинг дарсан юм?

Сүлли: Ккк

Гэүн Сук: Ёстой хэлэх үг алга

Хонгки: Чамд хэлэх үг алга гэхэд....

Гэүн Сук: Тиймээ, надад хэлэх үг алга гэхэд би 1өгүүлбэр, 4 үг, 17 үсэг, 0 тэмдэгт хэрэгэллээ- гээд Хонгки руу аймар харав.

Хонгки: Тиймээ, чи зөв хэллээ...- гээд доошоо бантсан байдалтай харан, хоолоо идэж эхлэв.

Кэвин: Хооx чи ухаантаймаа

Гэүн Сук: Баярлалаа...- гээд босов

Гэүн Сук Хонгкиг бантсаныг хараад их сэтгэл хангалуун инээмсгэлэн зогсоно.

Викториа: Хоолны ширээн дээр тогтвортой суусан нь дээр бишүү, намбатай байгаач

Сүлли: Тийм шүү, том ах нь юм байж- гээд Гэүн Сук руу хэлээ гаргав.

Викториагийн үг Гэүн Сукийн сэтгэл ханамжийг эвдэв. Гэүн Сук ч гэсэн бантсан байдалтай доошоо харан суув.

Кэвин: Викториа чи мундаг шүү..- гэж шивнэн хэлэв.

Гэүн Сук: Би сонсож байна шүү

Кэвин: Юююу соннсссон гэж, Викториа наад хачираа ойртуулаад өглдөө (түгдрэн хэлэв)

Викториа: Ийш, тэгэхээс дээ ккk- гээд хачирыг ойртуулж өгөв.

Oройн хоолны дараа......

Бүгд хоолоо шингээн салхинд гарцгаав. Гэүн Сукийн аав томилолтоор 7 хоног явсан болохоор тэд бүгд Гэүн Сукийнд хонохоор шийджээ. Бүгд чимээгүйхэн алхана. Хонгки яриа өддөг юм билүү гэсээр чадахгүй өнгөрнө. Заза би л эхлүүлэхгүй бол ингээд л чимээгүй яваад байх юм байна гэж шийдээд --- Хүмүүсээ, бүгдээрээ.....--- гээд хэлж дуусаагүй байхад Кэвин дахиадл ---Who lives in the pineapple under the sea? Spongebob Squarepants!---гэж орилон дуулав.

Гэүн Сук: Чи наад шүлгэнээсээ салаач

Кэвин: Энэ чин шүлэг биш дуу за юу

Гэүн Сук: Болог ээ, болог, гэхдээ дуу шүлэгнээс бүтдэг юм

Викториа: Гэхдээ чи дуу шүлэг 2ийг ялгаж сурах хэрэгтэйшдээ

Сүлли: Тиймээ, том ах юм байж- гээд ахиадл түүнрүү хэлээ гаргав.

Кэвин: Викториа, чи мундаг шүү..- гэж шивнэн хэлэв.

Гэүн Сук: Би чамайг сонсож байна шүү

Кэвин: Юююу яяариаад байгаа юм, Викториа чи хурдан гүйгээчээ

Викториа: Ккк заза- гээд инээмсгэлэв- Уралдацгаая, намайг хэн гүйцэх юм ккк

Кэвин: Мэдээж би!- гээд Викториаг гүйцэн гүйв.

Сүлли: Та нар чинь намайг мартах гээд байна уу? Би хурдан шүү!

Хонгки: би хурдан биш гэж үү? Намайг бас мартах гээд байна уу? Би та нарыг гүйцнэ дээ!- гээд бүгд уралдан гүйцгээв.

Гэүн Сук: Тиймээ, би удаан...- гэсээр араас нь алхав.

Тиймээ тэдний нэг өдөр ингэж л өнгөрнө. Харин орой бүүр хэцүү асуудал гарав. Мэдээж унтах газар. Хонгки мэдээж Гэүн Сукийн өрөөнд унтаж, Харин Сүлли Викториатай нэг өрөөнд унтхаар болов. Викториа орой дасгал хийж, зурагт үзсээр байгаад ганцаараа сэрүүн үлдчихэв. Сүллигийн өрөөнд орох гэтэл Сүлли хаалгаа хаагаад унтаад өгчихжээ. Онгойлгож чадсангүй Викториа том өрөөний буйдан дээр хэвтэв. Хэвтсээр байгаад унтаад өгчихжээ...

Шөнө сэрэн ус уухаар явтал гэнэт зурагтын удирдлага дээр гишгээд асаачихав. Айж цочисон Викториа шууд л дээд давхар луу Сүллигийн өрөө лүү гүйв. Гэхдээ Сүлли орой унтахдаа хаалгaа түгжиж унтаад сурчихсан болохоор орох аргагүй байв. Сандарсандаа нэг хаалга нь онгорхой өрөө рүү гүйгээд орчихов. Тэгээдл шууд газар хэвтээд айсандаа гялс унтаад өгчихөв....

Мэдээж маргааш өглөө нь хаана сэрэхээ Викториа төсөөлөөчгүй байсан байх....

Added (2010-06-29, 8:13 Am)
---------------------------------------------
Өглөөний наран мандаж, бүгд өрөөнүүддээ тайван унтана. Зарим нэг нь зүүдэлж, зарим нэг нь зүүдэндээ ярина. Харин Кэвиний хашгирах чимээ бүгдийг нь цочион сэрээнэ. Кэвин дээшээ доошоо шатаар орилон гүйнэ. Гэүн Сук дуртай дургүй босон өрөөнөөсөө гарав. ---Солиотой новш минь, хүн унтуулаачээ--- гэж ууртай хэлнэ. Харин Кэвин ер тоосон шинжгүй үргэлжлүүлэн гүйнэ. Мөн хашгирна. Сүлли ч сэрэн гарч ирэв.

Сүлли: Ах аа, юу болоод байгаа юм бэ?- гэн нойрмог харцаар Гэүн Сук руу харна. --- Надад ч бас мэдэх юм алга даа--- гэж тэр тайван хариулан Кэвинийг үргэлжлүүлэн харна.

2 минутийн дараа...

---Ааааааа....--- Кэвин орилон гүйсээр. Гэүн Сук Сүлли 2 зогсоогоороо зүйрмэглэчихжээ. Энэ нь Хонгкиг сэрээв. Хонгки өрөөнөөс гарж ирэхэд Кэвин түүн дээр гүйн ирж --- Ааа, миний өрөөнд нэг аймар юм газар хэвтжийлээ, хүний сүнс байх аа, эсвэл үхсэн хүний цогцос ч юмуу, ааа мэдкүэээ, чи ухаантайшдээ, ороод хараадхаачээ--- гэж Хонгки руу шүлсээ үсэргэн чарлана. Хонгки гайхсан байдалтай Кэвиний өрөө лүү орно. Мэдээж гайхахгүй яахавдээ, хүний цогцос тэнд юу гэж байхавдээ...

Хонгки өрөө лүү орон ууртайгаар гарч ирнэ. Юу болсоныг Сүлли асуухад Хонгки маш ууртайгаар --- Тиймээ тэнд үхээгүй хүний бие хэвтэж байна. Үхсэний чинь цогцос сүнс. Дургүй хүргэчихлээ, хүн сэрээгээд...---. Кэвин доод давхраас дээшээгээ дэр барин гүйнэ. --- Яасан юу байна, сүнс үү?---. Гэүн Сук Кэвиний гарнаас нэг дэр шүүрэн авч өрөөндөө ороод хаалгаа хаачихав.

Сүлли: Ах аа, юу байгааг хэлэх үү? Таны ээлжит т1лэл чинь л байна шүүдээ. Юуны чинь сүнс, цогцос. Тэнд чинь эв эрүүл, хүн хэвтжийн..... Юу вэ, за байж байгаарай, хэн тэнд хэвтэж байдаг билээ? Гэүн Сук ах өрөөндөө орсон, Хонгки ах энд байна, Виктория миний өрөөнд....... Миний өрөөнд байхгүйшдээ

Хонгки: Тэгвэл Виктория л байхгүй юудаа, т1 юмуу та нар чинь- гээд Гэүн Сукийн өрөө лүү эвшээн оров.

Сүлли: Тийм л байна шдээ, т1 байх аа та... Нээрээ яагаад Викториа таны өрөөнд байгаан? Та 2 арай хамт унтсан юм биш........

Кэвин: ЮЮЮу?! Би юу гэж тэр юмтай, би харин тийм хүн биш шүү- гэж сандран хэлнэ. Яагаад Викториа Кэвиний өрөөнд байгаа билээ? Эргээд санацгаая...

---Сандарсандаа нэг хаалга нь онгорхой өрөө рүү гүйгээд орчихов. Тэгээдл шууд газар хэвтээд айсандаа гялс унтаад өгчихөв.... --- энэ бол өчигдөр Викториагийн хийсэн зүйл. Кэвин бол дэг журамгүй хүн гэдгийг мэднэ дээ, хаалга хаадаггүй гэсэн үг. Тэгээдл Викториа Кэвиний өрөөнд ороод ирчихэж.

Бүгд нойрмог байсан тул юу болсоныг ч мартаад эргээд унтацгаачихав. Өглөөний цайны цагаар....

Бүгд хоолоо ч идэлгүй Кэвин Виктория 2 луу харна. Харин Виктория юугаа ч мэдэхгүй хоолоо иднэ.

Виктория: Нээрээ би өчигдөр зурагт асааж цочиод нэг хаалга нь онгорхой хэн ч байхгүй өрөө лүү гүйж ороод айсандаа тэндээ унтачихсан шд ахаха инээдтэй байгааз өөрөө зурагтаа асаачихаад айгаад хаха

Хонгки: Хүнгүй өрөө биш л байсан байх

Виктория: Юу гэсэн үгийн?

Кэвин тэр үед Виктория луу харан хэлнэ --- Чи миний өрөөний шалан дээр, миний Спонжийг тэврээд унтчихсан байна лээ---

Сүлли: Тэр Спонжбоб чинь минийх

Кэвин: Ялгаа юу байна аа чинийх минийх...

Виктория: Тэгэхээр би чиний өрөөнд унтчихсан гэсэн үг үү?!

Кэвин: Тиймээ бас миний Спонжтой

Сүлли: Тэр чинь минийх

Кэвин: Тэгээд ялгаа юу байна аа, чинийх минийх...

Виктория: Зззаза би дамжаанда явах цаг болчихож баяртай- гээд ширээний ардаас яаран босоод явахыг завдтал Сүлли гараас нь барин авч ---Вик, өнөөдөр хагас сайн өдөр--- гэхэд Виктория яах ч аргагүй болж доошоо суув...

Энэ өдрөөс хэдэн хоногийн дараа...

Сүлли ааваасаа шалан гуйна. --- Аав аа, гуйж байна шдээ, би чаднаа, би алдартай дуучин болж чадна--- гэхэд аав нь --- Сүлли, охин минь, би чиний ирээдүйн төлөө, цаашдын амьдралын чинь төлөө хэлж байна, ойлголдоо, тэр дуу хөгжим чинь зүгээр л нэг сонирхол. Чи илүү чадвартай хүн болох ёстой.--- Сүлли аавыгаа ятгаж чадалгүй гунигтайгаар ажлых нь өрөөг орхин гарна. ---Би яагаад сонирхолоороо явж болдоггүй юмбэ, энэ бол миний мөрөөдөл шдээ--- гэж дотроо бодно. Тэр дуучин болохыг хичнээн их хүсэвч аав нь зөвшөөрөхгүй байгаа тул сэтгэлээр маш их унана.

Аавыгаа яаж ятгахаа мдэхгүй зурагт гөлрөн суухад нь Сүллигийн мөрөөдлийг биелхэд туслах нэгэн зар явав. ---Өөртөө итгэлтэй, дуулж бүжиглэх дуртай хүмүүсийг од болоход нь бэлтгэнэ. 4 улирлын (1 жил) хугаацаанд бэлтгэгдсэн охид хөвгүүдийг шалгаруулан SM Entertainment-ийн Audition-д оруулах болно. Та амжиж ирж бүртгүүлээрэй!--- гэсэн байв.

Added (2010-06-29, 8:14 Am)
---------------------------------------------
Сүлли нүдэндээ итгэж ядан одоо л мөрөөдөл минь биелэх нь гэж баярлан утсаа шүүрч аваад Виктория луу залгав.Түүнд бүх зүйлийг хэлж хамт очиж бүртгүүлэхийг хүсэхэд Викториа ч зөвшөөрөв. Сүллигийн мөрөөдөл одоо л биелэх нь....

Сүлли дамжаандаа ч бүртгүүлж дууны ангид Викториатай хамт хуваарилагдав. 2 сар ч өнгөрч тэр 2 нилээд их бэлтгэл хийв. Нэг өдөр тэдний ангид шинэ хүн орж ирэв.

--- Хүмүүсээ энэ бол Никхун. Тэр өнөөдрөөс манай ангид шинээр орж ирж байгаа. Никхун маш сайн дуулдаг шүү. Тийм болохоор та нар шалгаруулалтанд орохын тулд маш их хичээх ёстой шүү. Бас нэг шинэ зүйл хэлэхэд шалгаруулалтанд 4 л хүн авна шүү. Заза баяртай хүмүүсээ, хичээгээрэй! ---

Бүжгийн зааланд Виктория бэлтгэл хийнэ. ---Сайн уу? Юу хийж байгаа юм?--- гэж саяхан ангид нь орж ирсэн Никхун хэлэв. ---Бби яахав дээ, шалгаруулалтанд орох гээд л ... Харин чи юу хийж яваа юм Кхун хэн ч билээдээ---

Никхун: НиК-хун. Чи Виктория тиймээ? Гоёо нэртэй

Виктория: Би юу?

Никхун: Үгүй ээ, би. Ккк заза тоглосон юм чиний нэр гоё

Виктория: Ккк

Тэр 2 нилээд удаан юм яриж суув. Никхун Виктория бие биендээ нилээд таалагджээ.
.....Гэүн Сук, Хонгки, Шин Хю 3 кафед сууна. Чив чимээгүй.....

Шин Хю Гэүн Сук 2 нэг л таарамж муутайгаар бие биерүүгээ нүднийхээ булангаар сэм сэм харна. ХОнгки юу болсоныг мэдэхгүй, нэг Гэүн Сук руу Нэг Шин Хю руу харна. Тэр 2ийн хооронд нэг л юм болсон байна даа......

3 хоногын өмнө

Шин Хю шөнө гадаа зогсоно. Гэүн Сук тээр тэндээс яаралгүй ирж харагдана. Шин Хю өөдөөс нь тосч аваад ---Ямар их уддаг юмбэ?--- гэхэд Гэүн Сук юу ч тоосон шинжгүй ---Кофе авад ир--- гэж хэлээд Шин Хю-д мөнгө өгөв. Шинхю-гийн уур хичнээн хүрсэн ч өөдөөс нь юу ч хэлж чадсангүй кофений машин руу алхана.

Шинхю: Аваад ирлээ, май- гээд гартаа байгаа халуун кофегаа Гэүнсүк руу сунгав.

Гэүнсүк кофег амсаад шууд асгачихав.

Шинхю: Яяааж байгаа юм бэ?

Гэүнсүк: Би каппучино ууна, дахиад аваад ир. Шинхю яахын аргагүй кофени машин руу дахиаадл алхав...

Шинхю кофений машин руу 4 алхаад ирсний дараа

Гэүнсүк: Бас л биш байна, уншиж чаддаггүй юмуу? Т1 царайлчаад ганц кофе аваад ирж чадку шүү, заза болий ундаа аваад ир

Шинхю: Хөөе муу их зантай хөгийн ноүш минь, би өсгийтэй гуталтай бариун банзалтай ийш тийшээ зөндөө алхалаа. Энэ ч биш, тэр ч биш, энэ бага байна, тэр болкуу байна, ааааааа өөрөө ав- гэж уурандаа дэлбэрэх шахам хэлэв.

Added (2010-06-29, 8:14 Am)
---------------------------------------------
Гэүнсүк: Энэ солиотой хүүхэн чинь юу гэнэ вээ, өөрөө хүн унтах гэж байхад дуудчихаад. Хэн чамайг ийм банзал, туфли өмс гэсэн юм зохихгүй байхад.....

Шинхю: Юу гэнэ ээ?! Зохихгүй гэсэн үү?

Гэүнсүк: Тиймээ, зохихгүй байна. Зүгээрл чөлөөт хувцас, пүүзээ өмсөөд явж бай. Чи эмэгтэй хүн гэхээсээ илүү эрэгтэй хүн шиг харагддад, чи хөөрхөн харагдахгүй байна

ШинХю: Арай дэндэж байгаа юм бишүү? Эрэгтэй харагддаг гэнэ ээ? Тэгээд ч чамайг дуудах хэрэггүй байж, явлаа. Бас би хөөрхөн ойлгов уу?- гэсээр гэрлүүгээ зүглэв. Цаашаагаа харан сэмхэн нулимсаа арчин, яагаад ийм хүнд сайн болчихсон оо ойлгохгүй байв.

Кафе дотор

Хонгки яриа өдөх гэсэн боловч тэр 2ийн харцыг харан болохгүй гэдгийг мэдэн дуугуй сууж байв. Ийм байдлаас залхсан Хонгки гэнэт ширээний ардаас босон --- Би явлаа, та 2 яачихсан юм, хэлээ тасдуулчихсам юм шигл дуугуй байгаад байх юм. Та 2 авгай нөхөр 2 юмуу? Хэрэлдчихсэн юмуу хайшаа юм?--- гэж хэлэхэд Шинхю Гэүнсүк 2 түүнрүү муухай харав.---Ззззаза,.. би явлаа шүү--- гэсээр хурдан кафег орхин гарав.

Удалгүй Гэүнсүк ч гараад явчихав. Шинхю боож үхэх шахам кофегоо залгилна.--- Яагаад, яаагаад ийм хүн байдаг байна аа?! Юу ч хэлэлгүй гараад явчихдаа яадаг байна аа, ёох үхэх нь...---

***

Өнөөдөр 6 цагаас Сүллигийн ангийхан шалгаруулалтандаа ороход бэлэн болсон байв. Никхун Викториад ус авчиран, хөлсийг нь арчиж өгнө. Харин нөгөө ангийхан нь бас л сайн бэлтгэгджээ. Энэ бол Сүллигийн хувьд маш том боломж байв.

---Викториа, ороод ирээрэй--- гэж шалгаруулалтын өрөөнөөс хэлэх нь сонсогдоно.

Никхун: Викториа, амжилт!

Викториа: Ккк амжилт!- гээд өрөө лүү оров.

30 минут хүлээсний эцэст Викториа гарч ирэв

Никхун: Вик, за яасан, юу болов?

Сүлли: Тэнцвүү?

Викториа: Дараа нь хариунуудыг өлгөчихнө гэсэн, гэхдээ гайгүй орсоон. Хоолой жоохон хатаад.... Никхунаа, чамаг ороод ир гэж байна лээ.

Ингэж зарим хүмүүс инээмсгэлэн, зарим нь гунигласаар гарч ирнэ. Сүллигийн цаг болов. Өрөөний босгыг давахад маш их сандарч байв. Сүлли, чиний мөрөөдөл, хүсэл, тэмүүлэл мөн боломж чинь- гэж байн байн өөрөө өөртөө хэлсээр шүүж байгаа хүмүүсийн урд очин зогсов.

---За, Сүлли, чамаас эхлээд хэд хэднэ асуулт асууна аа--- гэж ерөнхий шүүгч түүнд хэлэв--- За чиний мөрөөдөл чинь?---

Сүлли: Миний мммөрөөдөл.. бол дуучин болох

---Дуучин болох оо? Заазаа тэгвэл чи хөөрхөн үү?---

Сүлли: Юу?

---Чи хөөрхөн үү гэж байна---

Сүлли: Бббби, яяаг хэлж мэдэхгүй байна лдаа- гээд доошоо харав

---Зааза дуулж эхлэ---

Сүлли өрөөнөөс гарч ирэн хариунуудыг хүлээн сандал дээр ганцаараа сууна. Гэнэт хүн болгон хаалган дээр наасан цаас руу овооролдоно харагдана.

Тийшээгээ яаран гүйн очтол Викториа Никхун 2 баярлалдан тэврэлдэнэ. Харин Сүллиг хараад царайн урвайчихав. Ямар нэгэн юм хэлэх гэж хичээн чадахгүй байв. Никхун Сүлли дээр дөхөж ирээд --- Найз минь, чамд дахиад зөндөө боломж байна шүүдээ, дараа жил болох байлгүйдээ, миний найз чаднаа--- гэж зөөлнөөр хэлэв.

Сүлли чихэндээ итгэж ядан цаасыг очоод хартал тэцээгүй байв. Амьдралдаа ганц олдох боломж гэж бодсон зүйлээ ашиглаж чадаагүйдээ үнэхээр их харамсан өөрийн эрхгүй нулимс нь зөөлөн хацрыг нь даган урсана. Гомдсондоо, өөртөө дургуйн хүрсэндээ уйлж байв. Баярлаж байгаа Никхун Викториа 2ийг харан өмнөөс нь баярлавч өөрийгөө бодохоор үхцихмээр санагдаж байв. Энэ үэд түүнийг туслаж дэмжих хүн алга байсан юм...

Түүнийг гуниглан ганцаараа сандал дээр сууж байхад нь нэг хүн --- Битгий санаа зовдоо, чамд бас надад боломж байгаа--- гэж хэлэх нь сонсогдов. Хажууд нь Сүллигийн нөгөө ангийн охин Хара сууж байв. --- Би ч гэсэн тэнцээгүй ээ, гэхдээ би дараа жил тэнцэнэ, чи ч бас, би итгэж байна--- гээд Сүлли рүү инээмсгэлэв. Харагийн энэ урмын үгс Сүллийг яг л шинээр төрүүлсэн мэт болгов. Одооноос тэр өөртөө итгэн, мөрөөдөл бол хүсэл биш харин зорилго гэдгийг ойлгон бүүр ч ихээр бэлтгэл хийхээр шийдэв.

Added (2010-06-29, 8:15 Am)
---------------------------------------------
1 сарын дараа

Хара Сүлли 2 бэлтгэсээр, бэлтгэсээр. Сүлли өөртөө нилээд итгэлтэй болжээ. Харин Викториа Никхун 2 жинхэнэ мөрөөдөлдөө хүрэхэд маш ойрхон байв. Энэ жилийн шалгаруулат хүртэл мөн ч хол хугацаа байна даа....

Сүлли мөрөөдөлдөө хүрэх гэж маш шаргуу хичээллэж байхад, Шихюн Гэүнсүкд таалагдах гэж маш их хичээж байв. Нүүрээ будаад, хувцсаа солиод, усээ засуулаад, стилээ солиод ч Гэүнсүк хэвээрээ л байв. Туйлдсан Шинхю одоо зүгээрл тоохоо болий гэж шийджээ. Энэ санаа нь ч бараг илүү их үр дүнд хүргэжээ....
Хөөе, т1ээ, би энд байна- гэж Гэүнсүкийн араас хашгирна.

Очжил байнашдээ, ядаргаатай амьтан- гэн амандаа үглэсээр Хонгки-г чирэх шахуу тоглоомын талбайг тойрон гүйнэ.

Shin Hye: Хөөе, хурдлаачээ, яаасан удаан юм..

Хонгки: Ёо, хөөе, чи, яагаад... ёох үхэхнээ- гэж аахилсаар гүйнэ.

Яагаад гүйгээд байгаагийн ойлгохгүй байна уу? Тэгвэл эргээд харцгаая

1 цагын өмнө

Гэүнсүк, , Хонгки 3 хөзөрдөнө

Shin Hye: Яаа, идчихлээ, нээ

Хонгки: Заа нээлээ, ёох юу ч алга

Гэүнсүк: Надад ч бас алга

Shin Hye: Ахахахха, би хожчихлоо- гэн гартаа байсан бүх хөзрөө тэр 2 луу шидэв.

Хонгки: Аааш, яахаараа дандаа энэ хожидог байна аа? Ойлгох ч арга алга

Гэүнсүк: Шаал дургүй хүрчлээ, болий, одоо зүгээр өөр юм тоглий

Shin Hye: Хөөе, хөөе, та 2 шийтгэлээ мартчихаа юу? Тогломын талбайг хожигдсон 2нь 50 тойрно гээ биздэ?

Хонгки: 50аа? ! Энэ солиоотой хүүхэн чинь юууюгаа яриад байгаамбээ?!- гэж сандран хэлэв........

-гүйгээд, гүйгээд, гүйгээд- гэж бахан ханасан байдалтай тэр 2 лүү харна. -- хурдан, дурдлаачээ Гэүнсүк гуай, Хонгки яв яв хурдал- гэж орилсоор Shin Hye инээнэ.

Маргааш өглөө нь...

- Яаа, новш гэж, юу вээ? Хөдөлж болохгүй байна шдээ

Кэвин: Гэүнсүк ах аа, 2уулаа явж тоглий

Гэүнсүк: Үхсэний чинь тоглох, зайл цаашаа үхэх гэж байхад

Кэвин: Зззайл гэнэ ээ?! Та муухай- гэсээр Сүллигийн өрөө рүү зүглэн гүйв. Гэхдээ Кэвин арай л бишээ тэ>? Тоглий байхдаа яахавдээ....

- Би чадна аа, би хамгийн хөөрхөн, би хамгийн чадвартайн, Ажа ажа амжилт! - гэж тольний өмнө Сүлли өөрийгөө зоригжуулна. Түүний мөрөөдөл нь биелэхэд зайлшгүй давах ёстой том давааг давахад бэлдэх хугацаа тийм ч их үлдсэнгүй...

Кэвин орилсоор орж ирнэ - Сүлли, зайл цаашаа, хүн үхэх гэж байхад

Сүлли: Ах аа? Та эрүүл үү? Энэ мминий өрөө шдээ

Кэвин: Ингэх муухай байгаа биздээ? Хүн зүгээр л явж тоглоё гэж байхад

Сүлли: Гэүнсүк ах уу? Та гэхдээ тоглоё гэж хэлээд байхдаа яадаг юм, та ер нь өөрийнхөө насыг мэдэх үү?

Кэвин: Мэдэлгүй яадгийн, би чинь 17тойшд

Сүлли: Ах аа, та 18тай

Кэвин: Тэгээд ямар ялгаа байна аа, 17 18

Сүлли: Ах аа, наадах чинь бүхэл бүтэн 1 жилийн ялгаатай

Кэвин: 365 хан хоног л биздээ, Хоног, ХОног, ХОНог, ХОНОг, ХОНОГ!- гэж шүлсээ үсэргэн Сүлли рүү орилно.

Сүлли: Кэвин ах аа, та яаг л хүүхэд шиг зан гаргаж байх юм, одоо болилдоо, та том хүншдээ, ганц зайл гэдэг үг хэлэхэд дааж сурлдаа, Кэвин ах аа одоо зайл ж үз

Кэвин: ЮЮЮу гэнэ ээ?! Одоо чи, зоозоо би явлаа, би т1, би мангар, би зайллаа за- гэж доошоо харсаар өрөөнөөс гарна.

Сүлли: Ер засагдахгүй шүү...

Added (2010-06-29, 8:15 Am)
---------------------------------------------
-Сүлли, гялалзарай, бэлтгэлээсээ хоцорлоо

- Хаара, чи оржий тэгэх үү? Би алхаад орчиё, хөл өвдөөд байна

- Заза би орж байя, хурдлаарай харин

- Зоозоо, багшид би очжоогоо гээд хэлчээрэй- гэсээр хурдаа сааруулаад зүгээр алхав... Яанаа, хоцорлоо- гээд цагаа харан гүйв. Сүлли сургуулийн хаалга рүү гүйж яваад хүнтэй мөргөлдөөд уначихав.

- Яанаа уучлаарай, өө Сүлли, хүүе яасан сонин хүнбээ?- гэж түүнийг мөргөж унгасан хүн хэлэв

- Хэн бэ?- өндийгөөд хартал түүнийг бага ангид байхад нь дээд ангийх нь Жонхюн зогсож байв- Ах аа, та энд юу....

-Би чамайг түлхэж унагаах гэж л энд явав гэж

-Юу?

- Тоглосон юмаа ккк, би энд хичээл заах гэж ирж байна, бүжгийн шүү

- Өнөөдөр бүжгийн багш ирнэ гэсэн ах, та байсан юмуу?

- Тиймээ, бячан золиг минь- гээд хацрыг нь чимхэв.

Тэгээд тэр 2 сургууль руу оров.

- Сүлли, чи одоо хаагуур юу хийж яваад одоо ирж байгаа юм, бүжгийн багш ирэх болчихоод байхад- гэж Сүллигийн бүжгийн багш ууртайгаар хэлэв

- Сайн байцгаана уу? Намайг Жонхюн гэдэг, та нарын шинэ бүжгийн багш

- Өө багшаа, та одоо ирж байгаа юмуу? Сүлли чи багштайгаа мэндлэхгүй юугаа хийгээд газар ширтээд зогсоод байгаа юм

- Бид 2 хамт байж байгаа ирсэн юмаа, тиймээ Сүлли

- Та 2 бие биенээ мэддэг юмуу?- гэж багш түүнээс асуув

- Сүлли чинь манай дүү байхгүй юу- гэж Сүлли рүү харан инээмсгэлсээр байрандаа очив.

Анги тэр чигээрээ Сүлли шинэ бүжгийн багш 2ын тухай шивэр авир хийцгээнэ.- Тэр 2 нэгл бишээ, тэр харцын харсануу?, тэр нүүр ни улайгаал явцан харвуу?- гэж бөөн яриа ангиар тархав.

Жонхюны анхны багшилсан өдөр дуусч, бүгд ангиас гарав.

- Сүлли-а, ахыгаа хүлээж бай, хамт харья

- Заза, сүлли, би түрүүлээд явъя- гэн сонин болсон Хаара ангийг орхив.

- Хаара, Хаара- гэж Сүлли хий дэмий орилсоор үлдэв.

- Сүлли, чи маш их том болжээ, бас хөөрхөн ч болсон байна- гээд Жонхюн Сүллигийн гарыг хөтлөн, сургуулиас гаран алхав.

Added (2010-06-29, 8:16 Am)
---------------------------------------------
Жонхюн Сүллийг хөтлөн гудамжаар алхана.

- Ах аа, танай гэр... Энэ хавиаар байдаг юмуу?

- Тиймээ, танай цаахна, нээрээ Кевин нөгөө алиа зантай хэвээрээ юу?

- Хэвээрээ, яаг хэвээрээ, дандаа хүнд гомдоно....

- Багын л тийм хүүхэд байсан шүүдээ ккк- инээлдэн алхасаар байтал Сүллигийн гэрийн бараа ч харагдав.

- Ах аа, манай гэр, бид ирчихлээ, баяртай Жонхюн ах аа, би орлоо- гээд гараа татаад авах гэтэл

- Сүлли-а, хүлээж бай- гээд түүний дух нь дээр нь үнсчихээд - Хөөрхөн шүү- гээд хацрыг нь чимхэчихээд яваад өгөв.

Сүлли юу болсоныг ч ойлгож ядан хэдэн минут гадаа зогсов....

Сүлли орондоо орсон ч тэр гадаа болсон явдлыг мартаж чадахгүй байлаа. Духандаа хүрэхээр л Жонхюн санаанд нь орон, юу ч хийхээ мэдэхгүй, унтаж ч чадсангүй.

Маргааш өглөө нь...

Сүлли гэрээсээ гаран, дамжааруугаа алхана. Машин зам руу ч гарч амжаагүй байхад араас нь - Сүлли-а- гэж хэн нэгний орилох чимээ сонсогдов. Мэдээж түүний араас Жонхюн гүйж байв. Сүлли дээр амьсгаадан хүрч ирээд

- За, за бяцхан охин минь, хамт явъя- гараас нь хөтлөж аваад л хурдан хурдан алхаж эхлэв.

Сургуулийн хашаа дөхөж ирээд Сүлли

- Ах аа, би эхлээд оръё, та тэгээд нэг 5-6 минутын дараа ороод ир тэгэх үү?

- Яах гэж?

- Ээ, ах аа, та бид 2ийг хүмүүс буруугаар ойлгоод байна шдээ

- Тэр надад хамаагүйээ, за оръё- гээд хашаагаар ороод, хаалга руу алхав.

Хүн болгон л тэр 2 лүү харан, дор бүрнээ ам амандаа бувтнацгааж байв.

Өнөөдрийн бэлтгэлийн өдөр Сүллигийн хувьд арай хийж өнгөрөв. Хүн болгон түн рүү муухай муухай харж, бүгд л Жонхюн тэр 2ийн харицааны тухай яриж байв.

-Энэ Сүлли одоо Жонхюн багшийн толгойг эргүүлээд байгаа юм байхдаа?- Өөрөөс нь ах шдээ- Арайчдээ, бид нарын багш биздээ?- Сүллийг яаж тоодог байна аа, Жонхюн багш өөрөө тийм царайлаг юм байж- гэж мэт яриа сургуулиаар дүүрэн тархав.

Энэ бүгдийг сонссон Сүллид маш хэцүү байв. Бүжгийн бэлтгэлийн дараа тэр сургуулийн ард байрлах, модны доорх савлуур дээр очиж суув. Юм юмыг бодон тунгааж, өчигдөрийн явдалыг хүртэл мартаж чадахүй, байн байн хацраа чимхэн суув.

- Өө, чи энд байсан юмуу? Май, уучих- гээд гарандаа ус баричихсан Жонхюн зогсож байв

-Ах аа.....

- Май, уу, ам чинь цангаж байгаа байлгүйдээ- гээд Сүлли рүү усаа сунгав.

- Баярлалаа ах аа

Added (2010-06-29, 8:16 Am)
---------------------------------------------
- Хөөх наад хөлсөө хардаа- Жонхюн мөрөн дээрээ тохоостой байсан алчуураа аван Сүллигийн ядарч, хөлс нь цувсан нүүрийг нь арчиж өгөв. Сүлли юу хийхээ мэдэхгүй Жонхюнаас харцаа нуун ийш тийшээ бүлтэлзэж байхад бүх сургүүлийн цонхоор сурагчид тэр 2 луу л ширтэж байв. Сүлли гэнэт босон

- Ах аа, би явлаа- гээд яваад өгөв

- Сүлли, Сүлли-а- гэсээр Жонхюн зогсоогүй савлуурын хажууд ганцаараа үлдэв.

Сүлли, сургуулиасаа эртхэн гараад гэлүүгээ харихаар явав. Гэртэй нь ойр байдаг тоглоомын талбай дээр очин Жонхюны талаар бодон суув.

- Хөөй, Чой Сүлли, ингэж нэг таардаг юм байжээ, үгүй ээ, ингэж чамайг олж ирдэг юм байжээ- гэж нэгэн танихгүй эмэгтэй хүний дуу хоолой хойноос нь сонсогдов. Эргээд хартал огт танихгүй эмэгтэй өөр лүү нь аймшигтай харцаар цоо ширтэж байв.

- Уучлаарай, хэн билээ?

- Чи танихгүй байх нь аргагүй, би бол чиний толгойгын эргүүлээд байгаа Ким Жонхюны найз эмэгтэй нь байна, үгүй ээ, сүйт бүсгүй нь, харахад жоохон, хөөрхөн охин байна, юу дутлаа гэж хүний найз залуу эргүүлдэг байна аа?...- гэсээр Сүлли рүү эгцлэн харав- Чи Жонхюнд юу хэлж, яаж өөртөө татсаныг нь мэдэхгүй ч, Жонхюн чам шиг охинд хууртагдхаар тэнэг хүн биш шүү

- Юу гэнэ?.....

- Тиймээ, чи одоо больж үз- гэж тэр эмэгтэй хэлчихээд яваад өгөв. Сүлли харин юу ч бодож, юу хийхээ мэдэхгүй шууд л босоод гэрлүүгээ алхав.

Сүлли дараа өдөр нь сургуульдаа явахдаа Жонхюнаас нуугдахыг хичээв. Гэхдээ сурагч багшаасаа яаж нуугдаж чадахавдээ.Хичээлээ тараад хурдхан гэрлүүгээ алхав. Жонхюн араас дуудсан ч тэр харсангүй. Жонхюн Сүллиг гүйцэж ирээд

- Сүлли, яагаад байгаа юмбэ? Ямар нэгэн юм болоо юу?

- Ах аа, намайг битгий тоо, би таньд хамаагүй хүн- гээд явах гэтэл Жонхюн түүний гараас бариад явууксангүй

- Чи намайг ингээд байхад ойлгохгүй байгаа юмуу? Би чамд сайн, золиг минь

- Ююю..ююу?... Ссссайн гэж хэлсэн үү?- гэж цочирдсон Сүлли асуув

- Тиймээ, би чамд сайн, тэгэхээр зүгээрл миний найз охин болчих, би сургуулийн хүүхдүүдээс айхгүй байна, чи зөвшөөрөлдөө

Сүлли тэр үгийг сонсоод, юуг ч бодолгүй зөвшөөрчихмөөр байв. Гэвч дамжааны хүүхдүүд, багш нар ч юу гэж юм билээ гэж бодож байтал гэнэт өнөөх эмэгтэйг санав - Ким Жонхюны найз эмэгтэй нь байна, үгүй ээ, сүйт бүсгүй нь....- гэсэн үг түүний бодлыг сарниулах шиг боллоо. Сүлли гараа татан авч, шууд гэрлүүгээ гүйв. Жонхюн түүнийг хичнээн их дуудсанч Сүлли гүйсээр байв. Түүний нүднээс нь нүлимс урсан -Тийм ээ, Жонхюн ах аа, би ч мөн адил таньд сайн- гэж бодон гүйсээр байв.

 
DOPDate: 2 дэх өдөр, 2010-06-29, 11:04 AM | Message # 2
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 30
Reputation: 0
Status: Оффлайн
Waaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa Goy iiiMaaaaaaa

Bayarlalaa


♥.~I LoVe T[e]Mp0~.♥
 
BeBeleeDate: 2 дэх өдөр, 2010-06-29, 11:58 AM | Message # 3
Жирийн нэг
Group: Хэрэглэгч
Messages: 65
Reputation: 0
Status: Оффлайн
=P Zalhuu hurchlee edr =P

smile biggrin

 
AkIDate: 2 дэх өдөр, 2010-06-29, 11:59 AM | Message # 4
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 4
Reputation: 0
Status: Оффлайн
ystoi goy uguulleg shu
amjilt smile
 
EnUu$hDate: 2 дэх өдөр, 2010-06-29, 6:52 PM | Message # 5
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 10
Reputation: 0
Status: Оффлайн
cry sulli bol ingesiin bn sh d biggrin
unen goy tiim uu
bi zuw yrj bn unen uu??? smile
 
DOPDate: 3 дэх өдөр, 2010-06-30, 10:47 AM | Message # 6
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 30
Reputation: 0
Status: Оффлайн
тхх иймэрхүү кино гарвал гой оо

♥.~I LoVe T[e]Mp0~.♥
 
shw_LoveDate: 3 дэх өдөр, 2010-06-30, 11:04 AM | Message # 7
Хал үзсэн гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 672
Reputation: 0
Status: Оффлайн
ene estoi goy uguulleg shuu amjilt
 
MinMiDate: 3 дэх өдөр, 2010-06-30, 2:33 PM | Message # 8
Архаг манаач
Group: Хэрэглэгч
Messages: 803
Reputation: 0
Status: Оффлайн
istooo goy boljiiin

bur nudend tusuulugduj haragdaad bn shd kekkeke

 
anuka_anuka11Date: Бүтэн сайн өдөр, 2010-07-04, 2:52 PM | Message # 9
Шинэков гишүүн
Group: Хэрэглэгч
Messages: 8
Reputation: 0
Status: Оффлайн
yg kino uztsen ym shig bolchloo
 
Forum » Korean world » Fanfiction » Би хөөрхөн
  • Page 1 of 1
  • 1
Search: