Ингэж бөөн юм ярисаар байтал цаг али хэдийнээ урсчихажээ. - Явах цаг ч болчихлоо, заза би явлаа
-Хөөе ийм хурдан явж байгаа юмуу, заза баяртай, өө гоё спонжбоб гарах гэж байна. Сүлли Жонхюн ахыгаа гаргаад өгчих
- Кэвин ахаа, Жонхюн ах ... өөрөө гарчиж чадах байлгүйдээ, тиймээ
- Юу гэсэн үг юмбээ, манайд ирсэн зочныг үдэж өгөх хэрэгтэйшдээ- Кэвин зурагт гөлрөнгөө хэлнэ. Сүлли яахын аргагүй гаргаж өгөхөөр болов.
Сүлли Жонхюныг хашаагаар гарган хаалгаа хаах гэтэл:
- Би юу болсоныг мэдсэн
- Юу юу болсон гэж, би лав юу ч мэдэхгүй байна
- Тэр хүүхэн чамд юу ярисныг би мэдэж байна, чи тэрний үгэнд итгээд байгаа юмуу
- Тиймээ, би тэнэг охин, чамайг эргүүлсэн солиотой бяцхан охин болохоор тэр хүүхний үгэнд итгээд байна, өөр би хэнд итгэх юмбээ?
-Надад, надад итгэ, тэнэг минь надад итгэ ойлгож байна уу?
- Хэлэх ч үг алга- гэж Сүлли хэлээд хашааныхаа хаалгыг савчин хаав.
- Би итгэж болох ч байсан юм болов уу? Заза өнгөрсөн хэрэг бла бла бла- Сүлли дотроо ийм зүйл бодон зурагт хий дэмий гөлрөнө.
Маргааш өдөр нь кафе дотор
- Өө, Жонхюнаа, ирчихсэн юмуу, би чамайг дуудахаар чинь хар хурдаараа л ирлээ, яасан бэ?
- Ёона
- Мм?
- Би чамд хайргүйг мэдэх үү? Би Сүллид....
- Ийм юм ярих гэсэн бол би явлаа
- Үгүй ээ, чи сонс, одоохон Сүлли дээр очоод бүгд худлаа гэж хэл
- Юу худлаа гэж? Бүх зүйл үнэн, би чамд сайн,үгүй ээ,одоо бараг сайн ч байхаа болисон, гэхдээ би чиний сүйт бүсгүй чинь болох л болно
- Чи яах гэж...
- Би авах гэсэн зүйлээ авж байж л салдаг хүн, би тэр бяцхан охинд зайгаа тавиж өгнө гэж бодоо юу
- Гэхдээ чи надад хайргүй...
- Хайр? Би хайр гэдэг зүйлийг мэдэхгүй- гэж Ёона хэлээд кафег орхин гарав. Мэдээж Жонхюн түүнийг ийм хүн байсан гэдгийг сая л мэдэж авлаа.
1 сарын дараа
Сүлли Хаара 2 шалгаруулалтандаа орохоор догдлон хаалганы ард зогсоно. Болж өгвөл Никхун Виктория 2 дээрээ л оччих юмсан гэсэн бодол толгойноос нь салахгүй.
- Гу Хаара, ороод ир- гэж шүүгч хэлэхэд Сүлли сая л ухаан орон Хаарад амжилт хүсэн оруулав.
10 минут, 15 минут, 23 минут......... 30 минут өнгөрөхөд хаалга дугарсанчгүй. Хаалганы цаана хөгжим дугарч, шал чичирнэ. Ингээд хэдэн минутын дараа Хаараа ч гарж ирэв.
- За яав, хэцүү байна уу?
- Сүлли, чи орохдоо бэлтгэлтэй байгаарай, чамайг .. заза би явлаа- гэж сандрангүй хэлчихээд яваад өгөв. Сүллигийн ээлж ч ирэв
Хаалгын босгыг алхаад, өрөөний голд очин:
- Сайн байна уу, намайг Чой Сүлли гэдэг- толгойгоо өндийлгөтөл шүүгчдийн дунд Жонхюн сууж байв.
- За эхэл
- Зззаа- гээд хөгжимөө тавин дуулав.
- Одоо бүжиглэ- гэж Жонхюн Сүллид хэлэв.
- Ззза
....
- За Сүлли, чамаас асуух хэдэн асуулт байна, чи ер нь өөртөө итгэлтэй юу
- Ббби, юулдаа
- Харваас итгэлгүй охин байна- гэж Жонхюн багш шиг нь биш жинхэнэ шүүгч шиг хэлэв
- Үгүйээ, би өөртөө маш их итгэлтэй, маш их- Жонхюнийг харан шарандаа чангаар хэлэв.
- За ойлголоо, чи өөрийгөө хөөрхөн гэж боддог уу?
Энэ асуултыг сонсоход хэдэн сарын өмнө шалгаруулалтанд орж байсан нь санаанд оров. Тэр үэд хариулж ч чадаагүй, тэрнээсээ болоод ч тэнцээгүй гээд бүх зүйл нь нүднийх нь өмнүүр өнгөрөх шиг болов. Сүлли, чиний сүүлийн боломж, хариул- гэж өөрөө өөртөө хэлэн:
- Тиймээ, би өөрийгөө хөөрхөн гэж боддог, өөртөө итгэлгүй байсан үе байхгүй- гэж зоригтойгоор хариулав.
Схүүгчид хоорондоо юм ярин, маргалдах шиг болж байснаа - Заза Сүлли баярлалаа, та гарч болно- гэв
Дүн гарахыг хүлээх ч хол байнадаа гэсэн хүүхдүүд дүнгийн цаас наах хаалган дээр шавааралдана.
Ингээд ч дүнгийн цаас барисан шүүгч гарч ирэн хаалган дээр наав...