Тагтуритан
-Төмс, лууван, сонгино, ногоон чинжүүгээ хэрчиж бэлтгэнэ. Төмсөө том том хэрчвэл амттай болдог.
Харин луувангаа хавтгай хэрчээрэй.
-Тахианы махаа угаагаад буцалж буй усанд дүрээд авна.
-Хайруулын тавгандаа тосоо хийж халаана.
-Тосондоо төмс, луувангаа шарж хуурна.
-Шарсан төмсөндөө махаа нэмж хуурна.
-Дээр нь нунтагласан сармис нэмнэ.
-Бас том том хэрчсэн сонгиноо нэмнэ.
-Бага зэрэг ус нэмээд таглаад тавиарай.
-Болохын үед улаан чинжүүний нунтагаа нэмээрэй. Халуун ногоотой идэж чадахгүй бол кочугару нэмэхгүй байсан ч болно.
-Гаргахын өмнө ногоон сонгиноо хийвэл амт, өнгө нь сайхан болно.
Солонгос хоолонд ногоон сонгиныг голдуу ташуу хэрчдэг.