Тайзны нэр: Taeyeon (태연) Бүтэн нэр: Kim Taeyeon (김태연)
Төрсөн он сар өдөр: 1989 оны 3 сарын 9
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: ахлагч/Гол хоолой
Хэлэх дуртай үг:Харамсана гэж бодсон зүйлээ хэзээ ч битгий хий
Хоч: Umma, Ajumma, Kid Leader, Tete, MungTaeng (Dumb Taeyeon), Taeng, Byeon Taeng
Хэл: Солонгос, Англи, Хятад
Цусны бүлэг: О
Сургууль: Jeonju art high school
Хийх дуртай зүйл: Усанд сэлэх
Сонирхдог зүйл: Нүүр будалт, үнэртэй ус, хөгжим
Шашин: Христ
Бэлтгэгдсэн хугацаа: 4 жил 3 сар
Taeyeon ч бас яг л WGийн Sunye-тэй адил маш сайн ахлагч. Taeyeon маань маш гэгээлэг бодолтой учраас хар бараан зүйлсүүдэд маш их дургүй. Түүний дургүй зүйлсүүдээс дурдвал: ханиад, харанхуй, хулуу, давстай хоолонд дургүй
knurees copydov hehe
Added (2011-03-26, 4:57 PM)
---------------------------------------------
Түүний зан чанар:
-Нөхөрсөг
-Чалчаа
-Зөрүүд
-Ухаалаг
-Авьяаслаг
-Бүтээлч, санаачлагатай
-Өрсөлдөх чадвартай
-Өгөөмөр
Тэр цаг үргэлж л зөрүүдэлж өөрийнхөөрөө зүтгэж байдаг нь түүний нэг сул тал гэнэ шүү. Амархан буугаад өгчих юман дээр хүртэл шүүдээ. Бас тэрээр сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй нэг сул талтай.
Харин тэрний зуршлууд гэвэл: тэр ямар нэгэн чухал зүйлийн талаар бодож байхдаа үргэлж хацраа помбойлгодог(өөр тайлбарлачихаар үг олдсонгүй), бас тэр унтаж байхдаа ярьдаг төдийгүй бүр заримдаа унтаагаараа босоод явчихдаг гэнэ шүү. кк.
Түүний хувийн амьдралын тухай
Taeyeon гэдэг үгийг утгачилбал "Гайхалтай үзэсгэлэнгоо" гэсэн утгатай нэр юм байна. Taeyeon багадаа бүхий л зүйлдээ сайн байсан төдийгүй өөрийнхөө насны хүүхдүүдийг бодвол хамаагүй биеэ даасан охин байжээ.
Түүний ааыг нь: Kim Yunsae, ээжийг нь: Go Aeyeon, ахыг нь: Kim Taehyun гэдэг. Мөн Japanese spitz буюу Udon гэдэг нэртэй бяцхан гэрийн тэжээмэл амьтантай
Added (2011-03-26, 4:57 PM)
---------------------------------------------
Taeyeon-ы амжилтын гараа
Taeyeon-ы аав нь түүний талаар яихдаа: -"Би тэрнийг сайн дуулдгийг мэддэг байсан л даа. Гэхдээ түүнийг шалгаруулалтанд орохыг хүсч байгаагаа хэлэхэд маш их гайхсан" хэмээжээ.
Taeyeon дуулах авьяасаа аав, ээжээсээ өвлөж авсан гэдэг. Түүний аав нь хамтлагийн дуучин, ээж нь багадаа хүүхдийн дууны уралдаанд түрүүлж байжээ. Түүнийг урлагт аав нь хөтөлж оруулсан бөгөөд одоо ч тэр охиноо үргэлж дэмждэг.
Эцэг эх нь түүний талаар ярихдаа: -"Бид хэзээ ч хүүхдүүийнхээ хийсэн зүйлийг хориглодоггүй... Миний хүүхдүүд хэцүү зүйлийг сонгосон байсан ч үргэлж бид дэмжиж, урам өгөхийг хичээдэг. Тэд маань өөрсдөө сонгосон учраас л тэр шүүдээ. Магадгүй Taeyeon-ыг буруу зүйл хийхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн болохоор тэр байх. Тэр дууны шалгаруулалтанд орохыг хүсээд биднээс зөвшөөрөл асуухад бид гайхсан ч эсэргүүцээгүй ээ. Тэр зүгээр л шалгаруулалтанд орж өөрийгөө ямархуу хэмжээнд явж байгаагаа мэдэхийг хүссэн. Гэвч тэр одоо хөгжмийн урлагт аль хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн шүү дээ" хэмээн ярьсан байна.
Super Junior хамтлагийнхан Taeyeon-ыг сургуулилтын өрөөнд дуугаа давтаж байхыг нь хараад үнэхээр биширсэн. Тэр маш их чармайсаар 2004 онд SM-ээс 8дахь удаагаа зохион байгуулсан "Шилдэг залуу дуучин шалгаруулах тэмцээн"-д оржээ. Тэрээр энэхүү уралдаанд ялснаар түүний дуучин болох гараа эхлэсэн гэдэг.
Taeyeon-ы чадварлаг дуулалт нь яг л дуучин болохоор заяасан мэт байсан учраас SM-ийнхэн шавиа болгож авжээ. Түүнийг trainee-д бэлтгэгдэж байхад түүний авьяас чадварыг бүх хүн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, эцсийн эцэст SNSD-ийн ахлагч болоход нөлөөлсөн. Тийм багадаа хөгжмийн урлагт хөл тавин алдартай болсон охиноо эцэг эх нь ТВ-ээр үзээд маш их бахархдаг. Тэгсэн хэдий ч тэдний зүрх сэтгэлд үргэлж охиныгоо гэсэн санаа нь зовоостой. Учир нь түүний эцэг эх нь ч бас хөгжмийн урлагт байсан болохоор алдартай хүнийг үргэлж л худал цуу яриа дагадаг гэдгийг мэддэг учир нь охин нь тэр бүхэнд өртөх вий гэхээс санаа нь зовно. Тиймээс ч тэд охиноо ямар ч бэрхшээлийн өмнө бат зогсож чадахаар хүмүүжүүлжээ. Аав нь ч угаасаа охиноо тийм болгож хүмүүжүүлэхийг хүссэн. Taeyeon тэсвэр хатуужилтайгаар барахгүй, маш өрөвч, энэрэнгүй хүн болон өсчээ.
Түүний аав нь мөн ярихдаа: -"Би ирээдүйд бэлэн байна. Taeyeon бага наснаасаа олны танил болсон болохоор мэдээж энэ замыг сонгосон болохоор урагшаа л явах хэрэгтэй. Тэр ирээдүйд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Мэдээж тэр амьдралын бүхий л хугацаандаа амьдралыг өөрөө сурах болно. Түүний оролцсон радио шоунуудын сонсоод байхад тэр сонсогчиддоо үргэлж л хэрэгтэй зөвлөгөөг өгдөг. Бас хүмүүсээс түүхийг нь ч сонсдог. Хүн үргэлж л дэргэдэх хүнээсээ ямар нэгэн зүйлийг нь сурч байдаг. Би тэрэнд ямар нэгэн хүнтэй уулзвал юун түрүүнд тэр хүнийхээ сайн чанарыг нь, бас тэр хүнээс илүү их зүйлийг сурч авахыг хичээх хэрэгтэй гэж сургадаг" хэмээжээ.
Од болсон охиноо харах мэдээж ховор байдаг. Тиймээс тэр охиныхоо дэргэд үргэлж байж чаддаггүй ч фэнүүд нь ааваас нь дутахгүй Taeyeon-ыг хайрлаж, халамжилдаг болохоор аав нь баяртай байдаг гэсэн. Гэвч тэр охиноо хамгийн сайн дуучин болоход зүрх сэтгэлээрээ дэмжсээр байх болно.
Added (2011-03-26, 4:58 PM)
---------------------------------------------
Taeyeon-ы тухай сонирхолтой зүйлсүүд
- SNSD-ийн өөрийнх нь дуртай дуу: Merry-Go-Round
- Өмсөх дуртай унтлагын хувцас: Урт ханцуйтай
- Ирээдүйн найз залуугийх нь үсний стиль: Цэвэрхэн богино тайралттай
- Дуртай жимс: Жүрж, алим, гүзээлзгэнэ, улаан лооль
- Дуртай эрэгтэй уран бүтээлч: Kim Dongwan , Kang Dongwon, Yoon Kyesang
- Дуртай эмэгтэй уран бүтээлч: Han Ga-in, Kim Taehee
- Ирээдүйн зорилго: Сайн жүжигчин болох
- Дуртай тоо: 22
- Дуртай ундаа: Black Soya
- Дуртай амьтан: Гөлөг, муур, бар
- Дуртай ургамал: Кактус
- Дуртай улирал: Өвөл
- Дуртай хичээл: Шинжлэх ухаан, Англи хэл, Солонгос хэл(Hangul), биеийн тамир
- Очихыг хүсдэг орон: Япон, Англи, Америк
- Дуртай өнгө: Цайвар хөх, үзмэн ягаан
- Дуртай кино: Түүхэн
- Дуртай олон ангит кино: Японы олон ангит кинонууд
- Дуртай хүүхэлдэйн кино: Dragon Ball Z ккк
- Өрөөний хамтрагч: Sunny
- Сурагч байхдаа нэг өрөөнд байсан хамтрагч: Tiffany & Jang Ri In
- Хамтлагийнхаа арай ахмад гишүүдийн дунд яаг л maknae шиг харагддаг
- Taeyeon зүүн гараа бүр юу ч...бүр юу ч хийж чаддаггүй хэхэ
- Ямар ч зүйлийг хийхдээ зөвхөн баруун гараараа л хийдэг. Зүүн гараараа бүр юу ч хийж чаддаггүй
- Бүх гишүүд нь түүнийг хамтлагийнхаа хамгийн үзэсгэлэнтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг
- Тэр гэртээ очихоороо нутгийнхаа аялгаар ярьж эхэлдэг
- Тэр trainee-д бэлтгэгдэж байхдаа нэг удаа оргож байсан, учир нь тэр маш их ядарч, ачааллыг нь дааж чадахгүй байсан учраас
- Taeyeon ойрын хараа муутай учраас контакт линз зүүдэг
- Тэр хамтлагийнхаа 2дугаар сайн хоол хийдэг нь(Hyoyeon 1т нь)
- Тэр маш сайн зурдаг
- Тэр унтаж байхдаа дандаа Илүү! Илүү! гэж хэлэнгүүтээ маш чангаар инээдэг нь Yoona-д(Yoona, Taeyeon 2 нэг өрөөнд байсан) унтахад маш хэцүү байсан
- Тэр маш сайн нууц хадгалагч
- Taeyeon мэдэхгүй зүйлсээ үргэлж л Maknae Seohyun-аас асуудаг.(Seohyun бол тархи угаагч хэхэ)
- Тэр багадаа гэрийн даалгавраа заавал радио сонсонгоо хийдэг байжээ. Учир нь радиогоор ярьж буй зүйлс түүний амьдралтай их төстэй санагддаг байж.
- Тэр "Мөрөөдөл биелдэг юм" гэж хэлэх дуртай
- Мөн тэр DJ хийж эхэлсэн нь яг л мөрөөдөл нь биелж байгаа юм шиг санагддаг байсан
- Sunny, Sooyoung 2 түүнийг хамтлагийнхан дундаасаа хамгийн алдартай нь гэж дүгнэдэг
- Бүх хүн түүнийг хүчтэй, чадварлаг хоолойтой, мөн маш гоё бүжиглэдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг
- Түүнд илэн далангүй, хөгжилтэй залуус таалагддаг
- Түүнд Kang Dong Won таалагддаг. учир нь тэр түүнийг царайлаг бас ухаалаг гэж бодог
- Түүний аз жаргалтай мөч бол түүнийг унтаж байх мөч юм
- Тэр Япон, Англи, Америк руу очихыг хүсдэг
- Taeyeon час улаан өнгөтэй цэцгэнд дуртай
- Тэр нэг яриад эхэлчих л юм бол хэзээ ч яриагаа дуусдаггүй
- Заримдаа унтаж байхдаа нүдээ анидаггүй нь бусад гишүүдийг айлгадаг
- Түүнд Wonder Girls-оос Sunmi таалагддаг
- Fany(Tiffany) ихэнх хүмүүс Taeyeon-д дуртай гэж хэлдэг
- Taeyeon нэг удаа Sica-ийн хацар дээр нь үнссэн
- Taeyeon Fany-г заримдаа MiYong гэж дууддаг. Miyong гэдэг нь Fany-ийн солонгос нэр. Гэвч энэ нэр нь Fany-д яг л эртний эдлэлийн нэр шиг сонсогддог
- Taeyeon маань Fany-г буруу зүйл хийсэн үед үргэлж үглэдэг(энэ нь түүнийг Ajumma гэж дуудахын бас нэгэн шалтгаан болжээ хэхэ)
- Түүнийг ярьж байхад бүх гишүүд анхааралтай гэгч нь сонсдог
- Тэр уурлахаараа маш аймшигтай болдог
- Тэр урт үсэнд дургүй. Учир нь унтахад их ядаргаатай байдаг
- Тэр урт үстэй залууст дургүй
- Тэр бороо орж байхад салхи үлээхэд дуртай(нэг ёсондоо салхитай бороонд дуртай гэх юмуудаа)
- Түүнээс "Нөхөрлөл", "Хайр" 2ын аль нэгийг нь сонго гэвэл тэр "Нөхөрлөл"-ийг нь сонгоно
- Түүнд E-Mail байхгүй
- Завгүй байх нь түүнд таалагддаг
- Нэг удаа тэр хөргөгчиндөө гар утсаа хйигээд мартчихсан хэхэ
- Taeyeon унтаагаараа гэрээсээ гараад цахилгаан шатаар явчихаад буцаад унтаагаараа гэртээ ороод ирдэг гэнэ. гэвч тэр мэдээж унтаж байсан болохоор юу ч санадаггүй
- BoA түүнийг дуучин болоход их нөлөөлсөн
- Цаг агаар хуурай байвар Taeyeon-ы арьс ч бас маш их хуурайшдаг
- Тэр ахтайгаа маш адилхан(нэг айлын хүүхдүүд юм чинь аргагүй шүү дээ)
- Тэр махтай хоол идэж байхдаа үргэлж жимстэй хольж иддэг